Хорин зургадугаар оны1 есөн сарын хорин тавны өдрөө

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 41 ДҮГЭЭР ХУРЛЫН ТОГТООЛ

 

Улаанбаатар хотын гудамж зээлээр уурын тэрэг хийгээд явган ба уналга хөсөг зэргийг хэрэглэн явагчдын явах зорчих явдал урьдын өнгөрсөн байдлууд лугаа жишээлэн үзвээс туйлын өргөжиж ирсэн байх бөгөөд иймд эл зүйлд тус ард олны ба тээвэр хөсөгний зүйлүүдийн өсөлт хөгжилт нь ихээхэн нөхцөл болон холбогдож буй амой. Тус хотын гудамж зээлээр явах зорчих журмыг одоо хүртэл эмх журамтай болгож нийтэд дагаж шийтгүүлэн буй зүйл төдий л үгүй байсны улмаас машин тэрэг мөргөлдөх зэрэг аюул хор бүхий зүйлүүд тохиолдох явдал нь урьдаас улам олширч буй үүнд явган ба уналга хөсөг хэрэглэж явагчдын нааш цааш зорчих явдалд эмх журамтай болгох ба удаа дараа тохиолдон ирсэн машин мөргөлдөж ардын амь биеийг гэмтээх, улсын ба ардын эд хөрөнгийг сүйтгэх хоруудыг арилгахын тул Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ НЬ:

 

 

1. Улаанбаатар хотын гудамж зээлээр явах зорчих журмын тухай төлөвлөсөн зааврыг ёсоор болгон баталж дагаж шийтгүүлсүгэй.2

2. Энэхүү дагаж гүйцэтгэх зааврын нэгэн хувийг нийт гараашуудын эрх баригчид ба энгийн машины эздээс эрхлэн тус тусын харьяа жолооч нарт заавал өгч танилцуулан хадгалуулсугай.

3. Машин тэргээр явж үл болох ба мөн түүнчлэн машин тэргийг зогсоож үл болох гудамжуудыг тодорхойлсон хүснэгтийг хотын захиргаа лугаа хавсран зохиож нийтлэхийг Улсын цагдан сэргийлэх газраа даалгасугай.3

4. Гудамж зээлээр явах зорчих тухайн зааврыг биелүүлэхийн тулд Улсын цагдан сэргийлэх газраа тусгай постыг байгуулах хийгээд түүний зааврыг зохион гаргаж Дотоод явдлын яамны сайдаар батлуулан гүйцэтгүүлсүгэй.

Энэхүү постын бүх зардлыг хотын захиргааны төсвөөс гаргаваас зохимой.

5. Энэхүү заавар нь энэ 26 оны 10 сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөрт тооцмой.

 

 

Ерөнхий сайдыг

Нэгдүгээр орлогч сайд, Улсын маршал өрлөг жанжин

ЧОЙБАЛСАН

Хоёрдугаар орлогч сайд, Улсын маршал өрлөг жанжин

ДЭМИД

Нарийн бичгийн дарга

ӨЛЗИЙ-ОЧИР

 

 

________________

- 1/ Хорин зургадугаар он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 26 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1936 он болно.

- 2/ Энэхүү тогтоолын 1-р зүйлээр баталсан «БНМАУ-ын Улаанбаатар хотын гудамж зээлээр уурын тэрэг, хөсөг ба явган хүмүүс зэргийн явах зорчих журмын тухай дагаж гүйцэтгэх заавар»-ыг энэхүү цахим мэдээллийн сангийн «Дүрэм» булангийн «Дүрмийн түүхэн хөгжил» цэснээс уншиж болно.

- 3/ Энэхүү тогтоолын 3-р зүйлийг баримтлан Улсын цагдан сэргийлэх газар ба Улаанбаатар хотын захиргаанаас хамтран баталсан «Машин тэргээр явж үл болох ба машин тэргийг зогсоож үл болох гудамжуудыг тодорхойлсон зарлал»-ыг орос болон хятад хэл дээрх орчуулгынх нь хамт дор бүрэн эхээр нь толилуулж байна.

 

(Энэ тогтоолыг БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1940 оны 38 дугаар хурлын тогтоолоор хүчингүй болгосон)

 

 

ЗАРЛАЛ

 

Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газраас зарлан сонсгох учир: Ардын Сайд нарын Зөвлөлөөс 26 оны 9 сарын 25-ны өдрөө баталсан Улаанбаатар хотын гудамж зээлээр уурын тэргэд хийгээд явган ба уналга хөсөг зэргийг хэрэглэн явагчдын явах зорчих тухай дагаж гүйцэтгэх зааврын 3 дугаар зүйлийг баримтлан Улсын цагдан сэргийлэх газар ба Улаанбаатар хотын захиргаанаас тус хотын гудамж зээлээр явах зорчих тухай тогтоож нийтлэх нь:

 

 

Нэг. Хотын хоршооны 2 дугаар дэлгүүрийн дэргэдэх гүүрээс эхлэн баруун захын мужаан нарын зах хүртэлх энэ завсрын нарийн гудамж ба мөн гудамжны өмнө ба хойд талаас орсон хөндлөн гудамжуудаар ачааны ба суудлын машинууд хийгээд мотор дугуй, тэрэг зэргийг хэрэглэн явахыг зогсоомой.

Хоёр. Нэг тонн хагасаас дээш хэмжээний аливаа ачааны машинаар явж үл болох гудамжуудыг тодорхойлвоос:

 

 

1. Төв гудамжны зүүн үзүүр болох Дотоод яамны дэргэдээс эхлэн Монголтрансын ангийн хороо хүртэлх энэ завсрын төвийн гудамж.

2. Кино зургийн хорооны дэргэдээс эхлэн хотын өмнө захын өргөн чөлөө хүртэл Сономын хэмээх нарийн гудамж, Цагдан сэргийлэх газрын баруун талын гүүрээс эхлэн төмөрчний өмнөх гүүр хүртэл Сэлбийн голыг дагуу буй завсар.

3. Кино зургийн хорооны зүүн талаар гуравдугаар хорооны захиргааг чиглэн очих тахир гудамж эдгээрүүд болмой.

 

 

Гурав. Төв гудамжны зүүн үзүүр болох Дотоод яамнаас эхлэн хоршооны өндөр дэлгүүр хүртэлх энэ завсрын төв гудамжинд аливаа ердийн хөсгөөр явах ба мөн хөсгийг зогсоож үл болмой.

Дөрөв. Өндөр хоршооны дэргэдэх автобус машины зогсох газарт аливаа ачааны машиныг удаан түргэн алин боловч зогсоож хэрхэвч үл болмой.

 

 

Тав. Аливаа машин тэргийг айлын хаалга үүдийг үл чиглүүлэн нэгэн метрээс доош бус зайтайгаар зогсоож нөгөө явах машин ба хөсөг хэрэглэгчдийн явах зорчиход ба айлын гэр буюу хашаанд орох хүмүүст ямар ч саадгүй байлгаваас зохимой.

 

 

Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын дарга АЮУШ

Улаанбаатар хотын захиргааны дарга ГОМБОЖАВ

 

-ооОоо-

 

 

[Дээрх зарлалын орос хэл дээрх орчуулга]

 

От Управления Государственной

Милиции МВД

 

Об’явление

 

На основании пункта 3 постановления Совета Министров Монгольской Народной Республики от 25-IX-1936 года об утверждении обязательного постановления “Правила уличного движения по гор. Улан-Батору”, Управление Государственной Милиции МВД, совместно с Городским Самоуправлением, устанавливает следующий порядок движения транспорта по улицам г. Улан-Батора:

1) Запрещается проезд всего автотранспорта, как легкового, так и грузового, а также и мотоциклетам, по Захадырю и прилегающим к нему переулкам, начиная от магазина ГОРПО № 2, что у моста и до Плотничьего ряда.

2) Запрещается проезд всех грузовых автомашин с тоннажем выше 1½ тонн по следующим улицам:

а) По Центральной улице от здания МВД до Райконторы Монголтранса.

б) По берегу реки Сельбы от моста, что у Управления Милиции и до моста, что у кузницы.

в) По Иллюзионской улице от Монголкино и до конца, т. е. до Нижней Широкой улицы.

г) По Косой улице, что в 3-м хороне.

3) Проезд всего гужетранспорта по Центральной улице, от здания МВД и до универмага ГОРПО включительно, запрещается, также как и его стоянка на этом участке.

4) Стоянка и остановка грузовых машин на автобусной площади против универмага категорически запрещается.

5) Остановка и стоянка всех автомашин непосредственно против ворот и подъездов домов категорически воспрещается.

Автомашины должны останавливаться и стоять не ближе одного метра от ворот и подъездов, оставляя въезд и вход в таковые свободным.

 

Начальник Управления Гос. Милиции МВД (АЮШИ)

Пред. Горсамоуправления Гор. Улан-Батора (ГОМБОЖАБ)

 

-ооОоо-

 

 

[Дээрх зарлалын хятад хэл дээрх орчуулга]

 

 

 

 

 

-ооОоо-