МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ЗААЛТУУДЫГ

1968 ОНЫ ВЕНИЙН КОНВЕНЦ БА 1971 ОНЫ ЕВРОПЫН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙН

ХОЛБОГДОХ ЗААЛТУУДТАЙ ХАРЬЦУУЛАН ШИНЖИХҮЙ

 

Удиртгал

 

Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай 1968 оны Венийн Конвенцуудад Монгол Улс нэгдэн орох тухай асуудал Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор албан ёсоор хөндөгдөн тавигдсан юм. Улмаар Монгол Улсын Их хурлаас 1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр эдгээр Конвенцуудыг хүлээн зөвшөөрч нэгдэн орох тухай хууль соёрхон баталж, Засгийн газраас батламж жуух бичиг илгээснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан бөгөөд үүнээс яг 12 сарын дараа буюу 1998 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс тус Конвенцууд Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.

Венийн Конвенцуудыг хүлээн зөвшөөрч нэгдэн орсноороо манай улс өөрийн орны замын хөдөлгөөнтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүд, ялангуяа Замын хөдөлгөөний дүрмийнхээ утга агуулгыг тус Конвенцийн заалт, шаардлагуудтай бүрэн дүүрэн нийцүүлсэн байх үүргийг олон улсын өмнө хүлээсэн юм. Энэ ч үүднээс Монгол Улсын Замын тэмдэг, тэмдэглэлийн стандартууд болон Замын хөдөлгөөний дүрэмд 2003, 2004 онуудад өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн билээ.

Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгээс Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн үзэл санаа, зүйл заалтуудын утга агуулгууд тус Венийн Конвенцууд болон тэдгээрийн нэмэлт болох Европын хэлэлцээрүүдийн холбогдох заалт шаардлагуудтай хэрхэн уялдан нийцэж байгааг харьцуулан жишиж гаргасан судалгааны хэсгээс түүвэрлэн толилуулъя.

 

Энэхүү жишиг судалгаанд доорхи томъёоллыг хэрэглэсэн болно:

* -

Замын хөдөлгөөний тухай Конвенц (Вена, 1968)

** -

Замын хөдөлгөөний тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээр (Женев, 1971)

*** -

Замын дохио, тэмдгийн тухай Конвенц (Вена, 1968 он)

**** -

Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээр (Женев, 1971)

 

Жишиг судалгаа...»»