ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТЕСТ

Улаанбаатар хот

2005 он

 

 

 

Энэхүү номонд орсон зарим тестүүдийг доорхи цэснээс сонгон, Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ цахим аргаар шалгаж болно:

 

Замын хөдөлгөөний дүрмийн цахим тест

DDC

363.125

Х-733

 

Энэхүү номонд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр автозамын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн эрх зүйн шалгалтын албан ёсны материал болох замын хөдөлгөөний дүрмийн тестийг жолоочийн мэдлэг эзэмшүүлэх сургалтад зориулан сэдэвчилсэн хэлбэрээр бүрэн эхээр нь толилуулж байна. Замын хөдөлгөөний дүрмийн тест нь 1200 асуулт бүхий 26 бүлэг сэдвээс бүрдэх бөгөөд дараахь агуулгыг хамарсан болно:

- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм (Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор батлагдаж 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон);

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс;

- Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох хэсэг (25 дугаар зүйл “Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих”);

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн холбогдох хэсэг (24 дүгээр бүлэг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг”).

 

Манай улсад мэргэжлийн жолооч бэлтгэх анхны сургууль Засгийн газрын 1930 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар тогтоолоор “Жолооны сургууль ба засан сэлбэх үйлдвэр” нэртэйгээр байгуулагдаж, 25 сурагчтайгаар анхны сургалтаа явуулж байжээ. Тухайн үед жолоочийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг аман ярилцлага хэлбэрээр шалгадаг байсан бол 1970 оноос ЗХУ-ын туршлагаар замын хөдөлгөөний дүрмийн шалгалтанд тусгай картыг (тестийг) нэвтрүүлж ашиглах болсон нь шалгалтын үйл ажиллагааг хөнгөвчилж, нэгэн зэрэг олон хүнээс богино хугацаанд шалгалт авах боломжийг бүрдүүлсэн дэвшилтэт арга ажиллагаа болсон бөгөөд өнөөг хүртэл энэ аргыг хэрэглэж байна. 2000 оноос «Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын тест»-ийн ном хэвлэгдэн гарч улсын шалгалтын материал болон ашиглагдах болсноор шалгалтын тестийг олон нийтэд нээлттэй, ил тод болгож улмаар жолооч бэлтгэх, шалгалт авах арга ажиллагааг чанарын шинэ шатанд гаргасан юм.

2004 онд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан 2005 онд боловсруулан гаргасан энэхүү «Замын хөдөлгөөний дүрмийн тест» номыг Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын тасгаас хянан үзээд өмнөх тестийн материалуудтай харьцуулахад хэвлэлийн эх бэлтгэлийн дэвшилтэт шинэ технологоор боловсруулагдсан, тестийн утга агуулга, зохиомж, зураг дүрслэл нь чанарын өндөр түвшинд хийгдсэн, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ шалгуулагчдад хялбар, ойлгомжтой байх нөхцөлийг хангасан төдийгүй өмнөх тестийн материалуудад байсан дутагдалтай талуудыг арилгаж шинэ үзэл санааг тусгасан бүтээл болжээ гэж дүгнэсэн юм.

 

Энэхүү номыг жолоочийн мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамрагдагсад буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах шалгалтанд бэлтгэгчдэд, мөн түүнчлэн замын хөдөлгөөний эрх зүйн мэдлэгээ бататгах, энэ чиглэлийг сонирхон судлах хэн бүхэнд зориулав.

 

Зохион эмхтгэсэн:

А.Хурцбилэг

 

Я.Мөнхжаргал

 

С.Баяр

 

 

Хянан тохиолдуулсан:

ЗЦГ-ын Мэргэжил хяналтын тасаг

 

 

Цаасны хэмжээ:

60х90 1/8

Хэвлэлийн хуудас:

17

 

 

ISBN 99929-6-308-5

 

© Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн, 2005