ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН

ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ КАРТ

Улаанбаатар хот

2006 он

 

 

Зарим тестүүдийг доорхи цэснээс сонгон, Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ цахим аргаар шалгаж болно:

 

Замын хөдөлгөөний дүрмийн цахим тест

Жолооч бэлтгэх сургалтад зориулагдсан энэхүү сорилын багц карт нь 2005 онд шинэчлэн боловсруулсан «Замын хөдөлгөөний дүрмийн тест»-ийг шалгалтын билет хэлбэрээр түүвэрлэн эмхтгэсэн материал бөгөөд Замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэгийн түвшинг тогтоох болон жолоочийн эзэмшвэл зохих мэдлэгийг бататгахад чиглэгдэнэ.

Сорилын багц карт нь латин цагаан толгойн хос үсгээс бүрдэх оноосон нэг нэртэй бөгөөд энэ нь тухайн багц карт бусад багц картуудаас ялгагдах цорын ганц хувилбараар эмхтгэгдсэн болохыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл багц карт тус бүр компьютерийн программчлалын тусламжтайгаар дахин давтагдахгүй хувилбараар түүвэрлэгдэн хэвлэгдсэн болно.

Багц карт нь 40 буюу 60 ширхэг нэгж карт, мөн хариултын болон агууламжийн хүснэгтээс бүрдэнэ.

Нэгж картууд нь хоёр нүүртэй (ар, өвөр талдаа хэвлэгдсэн) А4 форматын хуудсууд бөгөөд хэрэв тухайн багц карт 40 ширхэг нэгж картаас бүрдэх бол 1-ээс 40 хүртэл, харин 60 нэгжээс бүрдэх бол 1-ээс 60 хүртэлх цифрээр индексжүүлсэн хувийн дугаартай байна. Хувийн дугаар нь тухайн нэгж картын эхний нүүрний дээд хэсэгт болон арын нүүрний доод хэсэгт бичигдсэн байна. Нэгж карт тус бүр нь 20 тестийг агуулах бөгөөд эхний нүүрний 1-10 дугаартай 10 нүдэнд эхний арван тест, арын нүүрний 11-20 дугаартай 10 нүдэнд сүүлийн арван тест тус тус байрлана. Нэгж картад агуулагдах 20 тест нь шалгалтын материалын 1200 ширхэг бааз тестээс тухайн нүд тус бүртээ тусгайлан программчлагдсан хуваарилалтын дагуу дахин давтагдахгүй хувилбар бүхий санамсаргүй сонголтоор түүвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл тухайн нэг багц картын хувилбар бусад багц карттай давхцахгүйтэй нэгэн адил тухайн нэг багц карт дотор тухайн нэг тест давтагдахгүй юм. 40 нэгжтэй багц картад 800 тест түүвэрлэгдэх тул 1200 ширхэг бааз тестээс 400 тест сонгогдохгүй үлдэнэ. Харин 60 нэгжтэй багц карт нь 1200 ширхэг бааз тестийг бүхэлд нь агуулна.

Хариултын хүснэгт (шаблон) нь тухайн карт дахь тестүүдийн зөв хариултын дугаарыг харгалзах нүдэнд оноон байрлуулсан хүснэгт бүхий А4 форматын хэмжээтэй нэг нүүр хуудас юм.

Агууламжийн хүснэгт нь хариултын хүснэгтийн арын нүүрэнд хэвлэгдсэн байх бөгөөд тухайн картны тухайн тест «Замын хөдөлгөөний дүрмийн тест»-ийн номны аль тест болохыг харуулна.

Хариултын болон агууламжийн хүснэгтүүдийн зүүн дээд булангийн нүдэнд тухайн багц картын оноосон нэр (латин хос үсэг), мөн уг нүднээс доош байрласан босоо баганы нүднүүдэд нэгж картуудын хувийн дугаарыг, харин баруун тийш байрласан хэвтээ баганы нүднүүдэд асуултын дугаарыг бичсэн байна. Мөн хамгийн баруун талын босоо багана болон доод талын хэвтээ багануудад картын хувийн дугаар ба асуултын дугааруудын давтаж бичсэн байна. Эдгээр хүснэгтийн агуулга нь зөвхөн тухайн нэр бүхий багц картны хувьд л хүчинтэй байна.

 

Цаасны хэмжээ:

А4

Хуудасны тоо:

40 буюу 60 ш

Хариултын хүснэгт:

1 ш

Агууламжийн хүснэгт:

1 ш

 

© Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн, 2006