ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ҮЗЭХ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ХИЧЭЭЛИЙН

ЗУРАГТ ХУУДАС, СОРИЛЫН ТЕСТ

Улаанбаатар хот

2007 он

 

Энэхүү А4 форматын хэмжээтэй 30-н ширхэг хуудаснаас бүрдэх өнгөт зурагт үзүүлэн нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг заан явуулахад гарын авлага, тараах материал болон ашиглагдах бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн явганаар болон тээврийн хэрэгслээр зорчигчдын хөдөлгөөний журам, түүнчлэн бага болон өсвөр насны хүүхдүүдийн мэдвэл зохих заалт, шаардлагуудыг зурагт тайлбарын тусламжтайгаар таниулан мэдүүлэхэд чиглэгдсэн болно. Зурагт тайлбар нь дүрмийн тухайн зүйл, заалтын утга агуулгыг илүү ойлгомжтойгоор мэдүүлэхээс гадна бага насны хүүхдийн ой тогтоолтод илүү үлдэцтэйгээр нөлөөлж, тэдний танин мэдэх үйл явц, мэдээлэл хүлээж авах чадварыг эрс нэмэгдүүлдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл энэхүү зурагт хуудас нь Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтуудыг сурагчдад хялбар ойлгуулах зорилгыг агуулна.

 

Цаасны хэмжээ:

А4

Хуудасны тоо:

30 ш

 

 

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг шалгах, түвшин тогтоох 100 асуулт бүхий энэхүү сорилын тест нь Замын хөдөлгөөний дүрмийн явганаар болон тээврийн хэрэгслээр зорчигчдын үүрэг, тэдэнд хамаарах замын тэмдэг, тэмдэглэлийн заалт, гэрэл болон зохицуулагчийн дохио, тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдын нэвтрэх дарааллын журам, унадаг дугуй, мопед болон ердийн хөсгөөр зорчих журам зэрэг механикжсан тээврийн хэрэгслийн жолоочоос бусад хөдөлгөөнд оролцогчдын мэдвэл зохих заалт, шаардлагуудыг хамарсан тус бүр 10 тест бүхий 10 ширхэг картаас бүрдэнэ.

 

Цаасны хэмжээ:

А4

Хуудасны тоо:

10 ш

Хариултын хүснэгт:

1 ш

Шалгалт авах хүснэгт

6 ш

 

© Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн, 2007

Энэхүү зурагт хуудас, сорилын картыг хувилан олшруулах эрх нь гагцхүү тус Хүрээлэнд байна.