ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТЕСТИЙН

ДАСГАЛ АЖЛЫН ДЭВТЭР

Улаанбаатар хот

2010 он

 

Энэхүү дасгал ажлын дэвтэр нь «Замын хөдөлгөөний дүрмийн тест»-ийн номон дахь 26 бүлэг сэдэв бүхий 1200 тест болон шалгалтад бэлтгэх 60-н нэгжтэй сорилын багц картыг тус бүр гурван удаа бөглөх хүснэгтүүдийг агуулсан болно.

Уг дэвтрийг ашигласнаар:

а) «Замын хөдөлгөөний дүрмийн тест»-ийн номон дахь сэдэвчлэгдсэн бодлогуудыг сэдэв тус бүрээр нь гурав дахин бөглөж мэдлэгийн түвшингээ тухай бүрд нь хянаж ахиулах бололцоотой;

 

 

б) Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтад бэлтгэх 60-н нэгжтэй сорилын багц картын аль нэг дурын нэгж картыг тухайн хүснэгтийн харгалзах нүдэнд оноон бөглөж, сэдвүүдийн холимог тестээр мэдлэгээ сорих боломжтойгоос гадна нэгж карт тус бүрийг гурав дахин бөглөх замаар багц картыг бүхэлд нь гурван удаа бөглөж мэдлэгээ бататгах бололцоотой;

 

 

в) Дэвтрийн 6-н нүүрэнд тус бүр 18-н ширхэг хэвлэгдсэн «Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авах хүснэгт»-ийг тасархай шугамынх нь дагуу хайчлан авч кабинетийн дадлагын шалгалтыг нийтдээ 54 удаа өгөх бололцоотой.

 

 

 

Хүснэгтүүдийн өргөний хэмжээ нь тестийн ном болон картын зөв хариултын харгалзах хүснэгтийнхтэй яв цав нийцэх учир бөглөсөн хариугаа тулгахад хялбар байх болно.

Энэхүү дэвтэр нь замын хөдөлгөөний дүрмийн тестүүдтэй ажиллахад хөдөлмөр хөнгөвчилж цаг завыг хэмнэхээс гадна замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг цэгцтэй, зөв эзэмших, мэдлэгийн түвшингээ хянах, сурлагын ахицад дүн шинжилгээ хийх, жолоочийн мэргэжлийн улсын шалгалтад системтэй бэлтгэхэд найдвартай туслагч байх болно.

 

Цаасны хэмжээ:

180 х 210 мм

Хуудасны тоо:

24 ш

 

© Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн, 2010

Энэхүү дэвтрийг хувилан олшруулах эрх нь гагцхүү тус Хүрээлэнд байна.