http://traffic-institute.mn/traffictest_mobileapp

Гар утсанд "TrafficTest v1.0" аппликэйшнийг татах холбоос:

Andriod    Iphone

Хэрэв таны ANDROID утсанд Google Play store-оос татагдахгүй байвал дараах холбоосоор татна уу:

Andriod   

Дээрх холбоосоор татаж Install хийх үед "Unsafe app blocked" гэсэн анхааруулга гарч ирвэл "More details" дээр дарж "Install anyway" гэснийг сонгож суулгана.

АППЛИКЭЙШНИЙГ АЖИЛЛУУЛАХ ЗААВАР

"TrafficTest" аппликэйшнийг гар утсанд татаж суулгасны дараа анхны удаа ажиллуулахад код оруулах цонх гарч ирнэ. Цонхонд зөвхөн зөв кодыг оруулсан тохиолдолд аппликэйшн идэвхжиж нээгдэнэ.

Аппликэйшнийг ямар нэг байдлаар устгаагүй (гар утсаа форматлаагүй, солиогүй, update хийгээгүй) тохиолдолд түүний ашиглалтын хугацаа хязгааргүй.

Хүлээн зөвшөөрөх техникийн нөхцөл:

Идэвхжүүлэх код нь зөвхөн нэг удаа аппликэйшнийг идэвхжүүлнэ. Иймд хэрэв аппликэйшнийг утаснаасаа устгасан буюу гар утсаа форматалсан, update хийсэн эсвэл гар утсаа сольсон тохиолдолд тухайн кодыг дахин ашиглаж аппликэйшнийг идэвхжүүлэх боломжгүй болно. Мөн нэгэнт идэвхжүүлсэн кодыг өөр утсанд давхар ашиглах боломжгүйг анхаарна уу.

Энэхүү техникийн нөхцөлийг та хүлээн зөвшөөрч байгаа бол доорх зааврын дагуу нэг удаагийн код авч аппликэйшнийг идэвхжүүлээрэй.

Нэг удаагийн идэвхжүүлэх код авах заавар:

1. Аппликэйшний төлбөр болох 15'000 төгрөгийг Хаан банкны 5429952684 тоот данс руу шилжүүлэх бөгөөд ингэхдээ гүйлгээний утганд мессеж хүлээн авах гар утасныхаа дугаарыг бичиж илгээнэ.

Төлбөр хүлээн авах данс:

Хаан банк: 5429952684

IBAN: MN13 0005 005429952684

/ Bolormaa /

Гүйлгээний дүн:

15'000 төгрөг

Гүйлгээний утга:

Зөвхөн гар утасны дугаараа бичнэ (Мессеж хүлээн авах дугаар).

Анхааруулга:

- Таны илгээсэн төлбөрийн мэдээллийг серверийн компьютер банкны системээр дамжуулан хүлээн авч автоматаар хариу мессеж (идэвхжүүлэх код) илгээх тул та дансны дугаар, мөнгөн дүн, утасны дугаараа зөв бичсэн эсэхээ сайтар хянасны дараа шилжүүлнэ үү;

- Төлбөрийг дутуу шилжүүлсэн тохиолдолд сервер код илгээхгүй, мөн илүү шилжүүлсэн тохиолдолд хариулт мөнгө буцаах боломжгүй болохыг анхаарна уу. Нэг удаагийн гүйлгээгээр зөвхөн нэг идэвхжүүлэх код авах боломжтой бөгөөд хоёр буюу түүнээс олон код авахыг хүсвэл төлбөрийн гүйлгээг тус бүрд нь хийх шаардлагатай;

- Гүйлгээний утганд зөвхөн гар утасны дугаар бичих бөгөөд дугаараас өөр аливаа үг, үсэг, цэг, таслал, тэмдэгт, илүүц тоо бичиж болохгүйг анхаарна уу.

2. Төлбөрийг бүрэн гүйцэд зөв шилжүүлсэн тохиолдолд серверийн компьютер таны гар утсанд "Нэг удаагийн идэвхжүүлэх код"-ыг +97695197060 гэсэн автомат дугаараас мессежээр илгээнэ.

Аппликэйшнийг идэвхжүүлэх заавар:

1. Мессежээр ирсэн код 6 тоо, 8 үсгээс бүрдсэн байх бөгөөд уг кодыг "TrafficTest" аппликэйшний код оруулах цонхонд хуулж оруулан "Бүртгүүлэх" товчийг дарна. Энэ үед таны гар утас интернэтийн сүлжээнд холбогдсон байх шаардлагатай.

2. "Бүртгүүлэх" товчийг дарсны дараа сервер тухайн кодыг автоматаар хянаж, зөв оруулсан тохиолдолд аппликэйшнийг идэвхжүүлж нээнэ. Аппликэйшн нээгдсэн тохиолдолд цаашид код дахин оруулах шаардлага үүсэхгүй бөгөөд интернэтийн сүлжээнд заавал холбоотой байхыг шаардахгүй.

3. Аппликэйшнийг ашиглах явцад интернэтийн сүлжээ шаардлагагүй тул Wi-Fi болон интернэт Data-гаа унтрааж ашиглахыг зөвлөж байна. Ялангуяа аппликэйшн нээгдэхдээ хэт удаж байвал Wi-Fi болон интернэт Data-гаа унтрааснаар саадгүй хурдан ачаалж нээгдэх болно.

Анхааруулга:

- Кодыг сервер зөвхөн нэг удаа идэвхжүүлэх тул жолооны курсээ төгсөх хүртлээ (дүрмийн шалгалтад тэнцэх хүртлээ) аппликэйшнийг утаснаасаа устгахгүй, гар утсаа форматлахгүй, update хийхгүй, хаяж гээхгүй, солихгүй байхыг анхааруулъя. Энэхүү анхааруулгыг зөрчиж, аппликэйшнийг давтан суулгасан тохиолдолд дахин төлбөр төлж код авах шаардлагатай тулгарахыг анхаарна уу.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.