Гар утсанд "TrafficTest v1.0" программыг татах холбоос:

http://traffic-institute.mn/traffictest_mobileapp

ПРОГРАММЫГ БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

"TrafficTest v1.0" программыг гар утсанд татаж суулгасны дараа анхны удаа ажиллуулахад "Программыг бүртгүүлэх" цонх нээгдэнэ.

Pic-01

Бүртгүүлэх цонхонд зөвхөн зөв кодыг оруулж бүртгүүлсэн тохиолдолд программ идэвхжиж нээгдэнэ.

 

Бүртгэлийн код авах заавар:

1. Программын төлбөр болох 15'000 төгрөгийг Хаан банкны 5624004499 тоот данс руу шилжүүлэх бөгөөд ингэхдээ гүйлгээний утганд мессеж хүлээн авах гар утасныхаа дугаарыг бичиж илгээнэ.

Төлбөр хүлээн авах данс

Гүйлгээний дүн

Гүйлгээний утга

Хаан банк

5624004499

/ Tamir /

15'000 төгрөг

Мессеж хүлээн авах гар утасны дугаар

Анхааруулга:

- Таны илгээсэн төлбөрийн мэдээллийг серверийн компьютер банкны системээр дамжуулан хүлээн авч автоматаар хариу мессеж (бүртгэлийн код) илгээх тул та дансны дугаар, мөнгөн дүн, утасны дугаараа зөв бичсэн эсэхээ сайтар хянасны дараа шилжүүлнэ үү.

- Төлбөрийг дутуу шилжүүлсэн тохиолдолд сервер "Бүртгэлийн код" илгээхгүй, мөн илүү шилжүүлсэн тохиолдолд хариулт мөнгө буцаах боломжгүй болохыг анхаарна уу. Нэг удаагийн гүйлгээгээр зөвхөн нэг бүртгэлийн код авах боломжтой бөгөөд хоёр буюу түүнээс олон код авахыг хүсвэл төлбөрийн гүйлгээг тус бүрд нь хийх шаардлагатай.

- Гүйлгээний утганд зөвхөн гар утасны дугаар бичих бөгөөд дугаараас өөр аливаа үг, үсэг, цэг, таслал, тэмдэгт, илүүц тоо бичиж болохгүйг анхаарна уу.

2. Төлбөрийг бүрэн гүйцэд зөв шилжүүлсэн тохиолдолд серверийн компьютер таны гар утсанд "Бүртгэлийн код"-ыг 97695701436 гэсэн автомат дугаараас мессежээр илгээнэ.

Pic-02

Бүртгэлийн код идэвхжүүлэх заавар:

1. Мессежээр ирсэн бүртгэлийн код 6 тоо, 8 үсгээс бүрдсэн байх бөгөөд уг кодыг "TrafficTest v1.0" программын бүртгүүлэх цонхны "Бүртгэлийн кодоо оруулна уу" гэсэн хэсэгт хуулж оруулан "Бүртгүүлэх" товчийг дарна. Энэ үед тухайн гар утас интернэтийн сүлжээнд холбогдсон байх шаардлагатай.

 Pic-03

2. "Бүртгүүлэх" товчийг дарсны дараа сервер тухайн кодыг автоматаар хянаж, зөв оруулсан тохиолдолд кодыг идэвхжүүлж программыг нээнэ. Программ нээгдсэн тохиолдолд цаашид бүртгэлийн код дахин оруулах шаардлага үүсэхгүй бөгөөд интернэтийн сүлжээнд заавал холбоотой байхыг шаардахгүй.

Анхааруулга:

- Бүртгэлийн кодыг сервер зөвхөн нэг удаа бүртгэж идэвхжүүлэх тул программыг устгасны дараа дахин ашиглах, эсвэл өөр утсанд давхар бүртгүүлэх боломжгүйг анхаарна уу.