МОНГОЛ УЛСЫН

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

 

2007 оны 01 дүгээр

сарын 31-ний өдөр

Дугаар 01

Улаанбаатар

хот

 

 

ЗЦГ-ЫН МЭРГЭЖИЛ ХЯНАЛТЫН ТАСГИЙН ДАРГА

Р.МӨНХБАЯР ТАНАА

 

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх,

шалгалт авах, үнэмлэх олгох арга ажиллагаанд

шинэ үзэл баримтлал нэвтрүүлэх тухай санал

 

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх арга механизм болон жолоочийн мэргэжлийн шалгалтын өнөөгийн тогтолцоо нь 1960-аад оноос үүсэлтэй бөгөөд тухайн үеийн нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэгдсэн үзэл баримтлал дээр тулгуурлагдан хэрэгжсээр өнөөдрийг хүрчээ. Үзэл баримтлалын дорвитой шинэчлэлт, зарчмын өөрчлөлт хийгдэлгүй явсаар ирсэн одоогийн тогтолцооны хоцрогдол нь ялангуяа хувийн хэвшлийн автосургууль, жолооны курсүүд олноор бий болж, жолоочийн мэргэжлийг нийтээр эзэмших болсон сүүлийн жилүүдэд илт мэдрэгдэх болсон бөгөөд өнөөгийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хөгжил дэвшилтэд бүрэн нийцэхгүй, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бодит шаардлагыг хангахгүй байгаагаас тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх бодлого үндсэндээ алдагдахад хүрч байна.

Жолоочийн мэргэжил эзэмших явдал хүмүүсийн наад захын хэрэгцээ болсон өнөө цагт уг үйл ажиллагааны механизмыг өөрчлөн шинэчилж орчин үеийн түвшинд хүргэх, ялангуяа шалгалт авах, үнэмлэх олгох тогтолцоог олон улсын зарчимд нийцүүлэн шинэчлэн хөгжүүлэх, техник технологийн ололт дэвшилттэй уялдуулах цогц бодлого зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө үйл ажиллагааны шинэ үзэл баримтлалын үндэс суурийг бүрдүүлэх нь зүйтэй бөгөөд энэ үзэл баримтлал дээрээ тулгуурлан арга ажиллагааны шинэ систем боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Үүнтэй уялдуулан тус ХүрээлэнгээсТээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгохүйл ажиллагааны шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж байна. Энэ үзэл баримтлал нь одоогийн тогтолцооны хоцрогдлыг арилгаж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бодит шаардлагад нийцсэн үйл ажиллагааны цогц бодлогыг хэрэгжүүлэхэд бүрэн нийцэх бөгөөд жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа болон мэргэжлийн комиссын ажлыг шинэ шатанд гаргахад чухал хөшүүрэг болно гэж үзэж байна.

Мөн энэхүү шинэ үзэл баримтлалын хүрээнд тус ХүрээлэнгээсШалгалтын шинэ тогтолцоохөтөлбөрийг боловсруулж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дээрх тулгамдсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх боломжтой болох юм.

 

 

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

А.ХУРЦБИЛЭГ

 

Шалгалтын тогтолцооны үзэл баримтлал..»»