/Санал/

 

ШАЛГАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

Нэг. Шалгалтын өнөөгийн тогтолцоо

Жолоодох эрх авах одоогийн үйл ажиллагаа нь доорхи схемийн дагуу явагддаг бөгөөд энэхүү тогтолцоо нь нэлээд олон дутагдалтай талуудтай юм.

 

 

Үүнд:

1. Жолооны курс ба сонсогчдын хоорондох харилцааны өнөөгийн буруу тогтолцооноос үүдэн жолооны курсийн зүгээс зөвхөн төлбөр авах, сонсогчийн зүгээс зөвхөн үнэмлэхтэй болох гэсэн сонирхол давамгайлж, сургалтын үйл ажиллагаа алдагдаж байна. Учир нь жолооны курсийн эзэд төлбөр авахын тулд элсэгчдэд сургалтын хөтөлбөр хангасан эсэхийг үл харгалзан шалгалтад оруулах, заавал тэнцүүлэх, үнэмлэх гаргаж өгөх гэх мэт зүй бус элдэв амлалт өгдөг, мөн элсэгч нь нэгэнт төлбөрөө төлсөн болохоор заавал үнэмлэх авах ёстой гэсэн болзол тулгаж, нэг үгээр хэлбэл хоорондоо наймаалцах явдал бий болж байна.

2. Жолооны курс нь сургалт явуулах үндсэн зорилгоосоо илүүтэйгээр тухайн сонсогчийг ямар нэгэн аргаар шалгалтад тэнцүүлэх, үнэмлэхийг нь гаргуулж өгөх зорилгыг өмнөө тавьж байгаа нь сонсогчдын суралцах идэвх, жолоочийн мэргэжлийг чадварлаг эзэмших сонирхол, шалгалтад бэлтгэх хувийн хүч чармайлтыг сулруулахад ихээхэн нөлөөлж байна.

3. Дээрх схемээс харахад жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааны дийлэнх хэсэг нь жолооны курс ба шалгалтын комиссын хоорондох байнгын харилцаан дээр тулгуурлагдан явагдаж байгаа бөгөөд энэ нь курсийн захирал, комиссын гишүүдийн хооронд хувийн ашиг сонирхлын тохиролцоо, хууль бус харьцааг бий болгох гол үндэс болж байна.

4. Шалгагч ба шалгуулагчийн хоорондох шууд харьцаан дээр тулгуурлагдан явагдах ёстой шалгалтын үйл ажиллагаа жолооны курсийн эздийн ашиг сонирхлын үйлчлэлийн улмаас зөрчигдөж байгаа нь сонсогч бие даан шалгалтаа өгдөг, тэнцсэн тохиолдолд үнэмлэхээ авдаг шударга зарчмыг алдагдуулахад хүргэж байна. Өөрөөр хэлбэл шалгалтын өнөөгийн тогтолцоо нь шалгагч ба шалгуулагчийн хооронд “Жолооны курс” гэсэн гүүрийг бий болгож байгаа бөгөөд энэ гүүр нь шалгуулагчийн өмнөөс үүрэг хариуцлагыг хүлээдэг урвуу тогтолцоог үүсгэж, ингэснээрээ шалгалтын эрүүл тогтолцоог эвдэх гол нөхцөл нь болж байна.

5. Шалгалтын өнөөгийн тогтолцоо нь сонсогчийн суралцах үүргийг зөвхөнтөлбөр төлөхүүргээр, жолооны курсийн сургалт явуулах үүргийг зөвхөнсонсогчдыг шалгалтад тэнцүүлэхүүргээр, комиссын гишүүний сонсогчоос шалгалт авах үүргийгкурсээс шалгалт авах, тэдэнтэй байнгын харилцаж байхүүргээр тус тус хязгаарлаж байна. Энэ нь шалгалтыг үнэн зөв, шударга явуулах, хөнгөн шуурхай, чирэгдэлгүй байлгах үндсэн зорилго, чиг үүргийг гажуудуулах гол шалтгаан болж байна.

 

Хоёр. Шалгалтын шинэ тогтолцоо

            Энэхүү шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах үйл ажиллагааг шалгалтын шинэ тогтолцоон дээр тулгуурлан доорхи схемийн дагуу явуулах бөгөөд ингэснээр орчин үеийн шаардлага, олон улсын өнөөгийн жишигт нийцэх шалгалтын системийн давуу талуудыг нэвтрүүлэх боломжтой болно.

 

 

Үүнд:

1. Жолооч бэлтгэх сургууль ба сонсогчдын хооронд зөвхөн сургалтын үйл ажиллагаатай холбоотой харилцаа үүсэх бөгөөд шалгалт авах, үнэмлэх олгох асуудал тэдгээрийн хооронд явагдахгүй болно. Ингэснээр сурагч, сургууль хоёрын эрх, үүргийн хэм хэмжээ тодорхой болох төдийгүй харилцааны зөв тогтолцоонд шилжих нөхцөл бүрдэнэ. Учир нь жолоодох эрх авахыг хүссэн хүн жолооч бэлтгэх сургуульд элсэн суралцах үүргийг хүлээхээс гадна уг жолооны сургуулиас сургалтын хөтөлбөрт бүрэн хамруулахыг шаардах зүй ёсны эрхийг эдэлнэ. Өөрөөр хэлбэл тухайн сургуулиас “Жолооны үнэмлэх” олгохыг шаардах биш, харин сайн сургаж өгөхийг шаардах болно. Түүнчлэн жолооч бэлтгэх сургууль нь элсэгчээс төлбөр авах эрхийг эдлэхийн хажуугаар тухайн сонсогчийг сургалтын хөтөлбөрт бүрэн хамруулах, чанартай сургах зүй ёсны үүргийг хүлээнэ. Учир нь энэхүү шинэ тогтолцоогоор жолооны сургууль нь тухайн сонсогчид “Жолооны үнэмлэх”-ийг авч өгөх биш, харин сургалтын хөтөлбөрт хамрагдсан тухай тодорхойлолтыг гаргаж өгөх үүрэгтэй юм. Энэхүү тодорхойлолт нь тухайн сонсогчийг өөрийн сургуульд элсүүлэн сургасны баталгаа болох төдийгүй уг сонсогчийн шалгалтад үзүүлсэн үнэлгээний хариуцагч болохыг гэрчлэх тул жолооны сургууль нь өөрийн үндсэн үүрэг болох сургалтын үйл ажиллагаагаа чанартай гүйцэтгэхэд чухал хөшүүрэг болно.

2. Шалгалтын комисс нь жолооны сургуультай харьцах биш, харин шалгалт өгөх ёстой жинхэнэ эзэнтэй шууд харьцах бөгөөд уг этгээдийг шалгалтад тэнцсэн тохиолдолдЖолооны үнэмлэх”-ийг олгох үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл шалгагч, шалгуулагчийн хооронд шалгалтын тогтолцооны эрүүл механизм бүрдэх боломжтой болно. Энэ нь жолоодох эрх авахыг хүсэж буй тухайн хувь хүний үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өнөөгийн тогтолцоо нь жолооны курсийн үүрэг хариуцлагыг хэт нэмэгдүүлж, шалгалт өгөх, үнэмлэх авах бүхий л ажлыг үүрүүлснээр тухайн хувь хүний үүрэг хариуцлага, хүч чармайлтыг ихээхэн сулруулж байгаа дутагдалтай юм.

3. Шалгалтын энэхүү шинэ тогтолцоо нь жолоодох эрх авахыг хүссэн хүнд жолооны сургуульд элсэн суралцах, сургалтын хөтөлбөрийг бүрэн хангах, мэргэжлийн шалгалтыг амжилттай өгөх зэрэг зүй ёсны шаардлагыг тавих бөгөөд энэ шаардлагыг хангасан тохиолдолд жолооны үнэмлэх эзэмших эрхийг олгоно. Өөрөөр хэлбэл жолоодох эрх авахыг хүссэн хүний эрх, үүрэг эрх зүйн хүрээнд зөв тавигдана. Үүний адилаар жолооч бэлтгэх сургууль болон шалгалтын комиссын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг тодорхой, оновчтой болох нөхцөл бүрдэнэ.

4. Шалгалтын комиссоос шалгалтад хамрагсдын дүн мэдээнд тулгуурлан жолооны сургуулиудын сургалтын чанарын үзүүлэлтийг тухай бүр нийтэд мэдээлж байх бөгөөд уг мэдээлэл нь жолооны сургуульд элсэн суралцах хүмүүст чанартай сургалттай курсыг сонгох бололцоог олгохоос гадна жолооны сургуулиудын дунд зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгож, жолооч бэлтгэх үйл ажиллагааг чанаржуулах, мөн чанар муутай, шаардлага хангахгүй курсүүдийг илрүүлэн, хариуцлага тооцох механизмыг бий болгох зорилгыг агуулна.

 

««..Өмнөх хуудас