БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ГУДАМЖ ЗЭЭЛЭЭР УУРЫН ТЭРЭГ ХӨСӨГ БА ЯВГАН ХҮМҮҮС ЗЭРГИЙН ЯВАХ ЗОРЧИХ ЖУРМЫН ТУХАЙ ДАГАЖ ГҮЙЦЭТГЭХ ЗААВАР
|
ДӨРӨВДҮГЭЭР АНГИ Ачааны машины тухай
Хорин дөрөвдүгээр зүйл. Ачааны машин нь хот дотор явахдаа 1 цагийн дотор 20 километрээс хэтрүүлэн хурдалж үл болмой. Жич гүүр гарах ба нааш цааш зүг бүрээс зөрөлцөн явах* хийгээд сургууль ба өвчтөний газрын дэргэдүүр өнгөрөхдөө нэг цагийн дотор 5 километрээс илүү хурдлан явж үл болмой. Хорин тавдугаар зүйл. Модон гүүрээр нэвтрэх ачааны машин ачааг 15 тонноос илүү ачиж үл болмой. _______________ * - «нааш цааш зүг бүрээс зөрөлцөн явах» гэдэг нь “уулзвар нэвтрэх” гэсэн утгатай. |