БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ГУДАМЖ ЗЭЭЛЭЭР УУРЫН ТЭРЭГ ХӨСӨГ БА ЯВГАН ХҮМҮҮС ЗЭРГИЙН ЯВАХ ЗОРЧИХ ЖУРМЫН ТУХАЙ ДАГАЖ ГҮЙЦЭТГЭХ ЗААВАР
|
ГУРАВДУГААР АНГИ Хөнгөн машины тухай
Хорин гуравдугаар зүйл. Суудлын хөнгөн машин нь хот дотор явахдаа нэг цагийн дотор 25 километрээс хэтрүүлэн хурдалж үл болмой. Мөн нааш цааш явах* ба сургууль болон өвчтөний газрын дэргэдүүр ба гүүр гарахдаа нэг цагийн дотор 10 километрээс илүү хурдлан явж үл болмой. _______________ * - «нааш цааш явах» гэдэг нь “уулзвар нэвтрэх” гэсэн утгатай. |