БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ГУДАМЖ ЗЭЭЛЭЭР УУРЫН ТЭРЭГ ХӨСӨГ БА ЯВГАН ХҮМҮҮС ЗЭРГИЙН ЯВАХ ЗОРЧИХ ЖУРМЫН ТУХАЙ ДАГАЖ ГҮЙЦЭТГЭХ ЗААВАР
|
ХОЁРДУГААР АНГИ Явган хүний тухай
Хорин хоёрдугаар зүйл. Явган хүний гүйцэтгэвээс зохих үүрэг нь: 1. Явахдаа хэзээ ямагт баруун талыг барьж явах. 2. Бусдын явах зорчих замыг боож олноор бөөгнөрөн үл зогсох. 3. Гудамж хөндлөн гарахдаа хөсөгний зэрэг зүйлийн явж буй эсэхийг харж болгоомжлох. |