БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Цаг агаар муу байгаа үеийн хөдөлгөөний журам
68. Өтгөн манан, будантай үед авто хөсгийн жолооч нар гэрлээ асааж, тогтоосон хурдаар явна.
69. Манан будантай үед өгсүүр буюу уруу газарт явж байгаа авто хөсгийн жолооч нар нэг буюу 2-р раагаар явах үүрэгтэй.
70. Манан будантай үед жолооны сургууль хийлгэх явдлыг хориглоно.