Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Жолооны сургууль хийх тухай

 

61. Жолооч нарыг бэлтгэн гаргах курс, сургуульд суралцаж байгаа хүмүүсийг авто хөсөг жолоодуулж сургахдаа жолоочийн сургууль, курсын багшийн удирдлагаар гүйцэтгэнэ.

62. Жолооны сургууль, хийлгэж байгаа багш, авто хөсөг жолоодох дасгал хийж байгаа сурагчийн дэргэд явж байхдаа авто хөсөг жолоодох эрхийн үнэмлэх, жолоочийн сургууль курст хичээл заахыг зөвшөөрч автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс олгосон үнэмлэх зэргийг биедээ авч явах үүрэгтэй.

63. Жолооны сургууль хийж яваа сурагчдаас ямар нэг осол аюул гаргавал, тэр тухайн хариуцлагыг жолоо зааж яваа багш хариуцна.

64. Автомашины жолооч нарыг шинээр бэлтгэж байгаа албан, үйлдвэрийн газрын эрх баригчид автотехникийн хичээл заалгахаар томилогдон ажиллаж байгаа багш нарын тухай автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэст цаг тухайд нь мэдэгдэж байх үүрэгтэй.

65. Жолооны сургуульд ашиглагдаж байгаа бүх автомашин өмнөө ба хойноо 100 мм өндөр хэмжээтэй үсгээр «СУРГУУЛИЙН» гэсэн бичигтэй байна.

Жолооны сургуульд ашиглагдаж байгаа автомашинд багшийн ашиглахад зориулсан диск холбоо, тормозны нэмэгдэл гишгүүр байх хэрэгтэй.

66. Эмнэлгийн түргэн тусламж, гал түймрийг эсэргүүцэх автомашин, автобус, такси, мөн хүмүүс буюу аюул гарч болох ачаа тээж яваа ачааны автомашинаар жолооны сургууль хийлгэхийг хориглоно.

Автомашин, мотоцикл, моторт дугуйг жолоодох сургуулийг автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс зөвшөөрсөн гудамж талбайд хийлгэнэ.

67. Жолоочийн курс сургуулийг төгсгөж, автомашин жолоодох мэрэгжлийн үнэмлэх авсан шинэ жолооч нарыг заавал 1 сарын дагалдан хийлгэнэ.

Дагалдангаар ажиллаж байгаа жолоочийн нэрсийг жолоочийн (багшийн) замын хуудсанд бичсэн байх ёстой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»