БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Авто хөсгийн зогсолт
55. Авто хөсгийн жолооч хөсгийг гудамж замд зогсоохдоо явж байгаа чигийн дагуу, замын зорчих хэсгийн баруун гар талд, дугуйтай хүний замд тулгаж цувруулан зогсооно.
56. Зогсож болохгүй газрууд:
а) төмөр замын гарц дээр;
б) замын уулзвар дээр;
в) гүүр дээр ба дор;
г) автобусын зогсоолд 20 м-ээс дотогш;
д) явган хүний зам ба гарц дээр;
е) зогсож байгаа хөсгийн хажууд буюу түүний харалдаа замын нөгөө хэсэгт;
ж) хөсгийн орж, гарах хаалганы аман дээр;
з) замын зорчин явах хэсгийн нэг талын өргөн нь 3 м-ээс бага бол;
и) зогсохыг хориглосон тэмдэгтэй газруудад тус тус зогсож болохгүй.
57. Авто хөсгийн зогсоох байрыг (буудлыг) цагдан сэргийлэх байгууллагаас орон нутгийн засаг захиргааны байгууллагатай урьдчилан зөвшөөрөлцөж тогтооно.
58. Хөсгийг 2 минутаас илүү зогсоож болохгүй газрууд:
а) албан газар, олон нийтийн байгууллагын үүдний дэргэд;
б) төрөл бүрийн анхааруулах тэмдэг тавьсан газруудад тус тус 2 минутаас илүү зогсоож болохгүй.
59. Авто хөсгийн жолооч, хөсгийг ямар нэгэн газарт орхиж явахдаа хүнд раанд нь залгаж, гар тормозыг бариулж орхих үүрэгтэй.
60. Авто хөсгийг зогсоож байгаа байрнаас эхэлж хөдөлгөхдөө хөдөлгөөний аюулгүй байдлыг урьдчилан хянаж араасаа ойртож ирж байгаа хөсөг өнгөрсний дараа явна.