Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гүйцэж түрүүлэх журам

 

52. Өмнөө яваа хөсгийг гүйцэж түрүүлэх нь сайн үзэгддэг замд авто хөсгийн зүүн гар талаар зөвшөөрөгдөх бөгөөд харин гүйцэж түрүүлэх үедээ буюу гүйцэж түрүүлсний дараа хойноосоо юм уу, өмнөөсөө ирж яваа авто хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй, түүнийг огцом эргэж замын хажуу руу гаргах байдалд хүргэхгүйг сайтар анхаарах ёстой. Хотоос гадагш замд гүйцэж түрүүлэхдээ замын зүүн гар талаар явж болох боловч, ямар ч аюулгүй гэдгийг хянаж, урьдчилан анхаарах ёстой.

Эмнэлгийн түргэн тусламж, гал команд, цагдан сэргийлэхийн тусгай ажлын автомашин авто хөсгийг гүйцэж түрүүлэхдээ замын гол тэнхлэгийн шугамын нөгөө талд гарахыг зөвшөөрнө.

Гүйцэж түрүүлэхийн тулд авто хөсгийн жолооч урьдаар дуут дохио өгч, өмнөө яваа авто хөсгийн жолоочид мэдэгдэх бөгөөд харин гүйцэгдэж байгаа хөсгийн жолооч хурдыг нэмэгдүүлэхгүйгээр хойноос яваа хөсөгт зам тавьж өх үүрэгтэй.

53. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол:

а) энэ дүрэм ба тэмдгээр тогтоосон хурдыг хэтрүүлэн гүйцэж түрүүлэх;

б) өмнөө яваа авто хөсгийн жолоочоос зүүн гар тийшээ эргэх дохио өгсөөр байхад түүний эргэхийг хүлээхгүйгээр гүйцэж түрүүлэх;

в) манан будантай ба хүчтэй бороо орж байгаа үед, кабины шил цантсан, өмнөөсөө ирж яваа авто хөсгийн гэрэл туссанаас болж, зам муу үзэгдэж байгаа газарт түрүүлэх;

г) гүйцэж түрүүлэх үедээ замын гол шугамын нөгөө талд гарах;

д) цагт 5-15 км-ийн хурдаар явдаг газруудад түрүүлэх;

е) гүйцэж түрүүлж байгаа автомашиныг давхар гүйцэж түрүүлэхийг тус тус хориглоно.

54. Зогсож байгаа авто хөсгийг баруун гар талаар нь тойрон өнгөрч болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»