Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Авто хөсгийн гэрлийн тухай

 

94. Бүх авто хөсөг техникийн өвөрмөц байдалд нь тохируулан, заводаас тавьсан нэг маягийн гэрэлтүүлгийн хэрэгслээр тоноглогдсон байвал зохино.

Барилгын буюу зам засварын өөрөө явагч механизм өмнө хойноо тус бүр нэгээс доошгүй гэрэлтэй байна.

95. Авто хөсгийн өмнөх гэрэл цагаан өнгөтэй бөгөөд ойрын гэрлээр хөсгийн өмнөх замыг 30 м-ийн дотор, холын гэрлээр 100 м-ийн дотор гэрэлтүүлж чаддаг байвал зохино.

Гэрлийн чиглэл тохироогүй автомашиныг ажилд ашиглахыг хориглоно. Авто хөсгийн хойт гэрэл улсын дугаарыг 20 м-ийн хэмжээнд тодорхой үзэгдэж байхаар гэрэлтүүлэх ёстой.

Зогсолтын дохионы гэрэл 40 м-ийн хэмжээний газарт үзэгдэж байвал зохино. Гэрэл нь эвдэрч гэмтсэн авто хөсгийг ажилд гаргахыг хориглоно.

96. Нэг голтой чиргүүлтэйгээр байнга ажилладаг авто хөсгийи зогсолтын дохионы гэрэл ба улсын дугаарыг кабины ар талын зүүн дээд захад бэхлэх бөгөөд тэр нь уг авто хөсгийн ачаатай байх үед тодорхой харагдаж байвал зохино.

97. Авто хөсөг ямар төрлийн ажилд зориулагдсаныг заасан гэрлийн тэмдэг тавих явдлыг зөвхөн цагдан сэргийлэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэнэ.

98. Жолоочийн өмнөх замд 150 м-ийн хэмжээнд байгаа юм ялгаварлагдахгүй байвал хөсгийи гэрлийг асааж явах хэрэгтэй.

99. Жолоочийн өмнөх замд 150 м-ийн дотор буюу түүнээс цааших зүйл тодорхой үзэгдэж байхаар гэрэлтүүлэгдсэн гудамж, зам ба түүнчлэн авто хөсөг эргэж, буцахыг заасан тэмдэгтэй замын уулзуураар явж байгаа авто хөсгийн жолооч шөнийн цагт ойрын гэрэл буюу бага гэрлээ асааж явах үүрэгтэй.

100. Өтгөн манантай буюу хүчтэй бороо цас орж байх үед жолооч нар бага гэрэл ба хойт гэрлээ асааж явах хэрэгтэй.

101. Гэрэлтүүлэгдээгүй гудамж, замд авто хөсгийг зогсоосон жолооч нар харанхуй болмогц бага гэрлээ асаах үүрэгтэй.

102. Авто хөсгийн жолооч нар шөнийн цагт өмнөөсөө ирж яваа авто хөсөгтэй аюулгүй зөрөхийн тулд 300 м газраас гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэн зөрнө.

103. Мотоциклийн жолооч өмнөх замаа 50 м-т гэрэлтүүлж чадах нэг гэрэлтэй, хойноо улсын дугаарыг 20 м-т гэрэлтүүлж чадах нэг гэрэлтэй байвал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»