Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОРЬДУГААР БҮЛЭГ

Аюул гарч болох ачааг тээвэрлэх журам

 

87. Хялбар шатдаг, тэсэрч дэлбэрдэг зэрэг аюул гарч болох ачааг тээвэрлэх явдалд ямар нэгэн аюул гаргахгүй байлгахын тулд авто хөсөг, явган хүний хөдөлгөөн ихтэй гудамж, замыг аль болохоор тойрон явах нь чухал.

88. Хялбар шатдаг, тэсэрч дэлбэрдэг зэрэг аюул гарч болох ачааг тээвэрлэхэд зориулан гаргасан авто хөсгийг замд гаргахын өмнө түүний техникийн байдлыг зохицуулах, гал түймрийг эсэргүүцэх хэрэгслээр хангахыг авто аж ахуйн удирдах хүмүүс хариуцна. Үзлэг хийснийхээ дараа уг хөсөг аюул гарч болох ачааг тээвэрлэхэд саадгүй гэдгийг баталж, жолоочийн замын хуудсанд онцлон тэмдэглэж бичих ёстой.

89. Аюул гарч болох ачааг тээвэрлэсэн авто хөсгийн жолооч нарын биелүүлэх үүрэг:

а) аюул гарч болох ачааг тээвэрлэхэд зориулсан авто хөсгийн утааны яндан нь оч унтраагч буюу тусгай төмөр бүрхэвчээр тоноглогдсон байх ёстой.

б) аюул гарч болох ачааг тээвэрлэдэг авто хөсөг дээр галын хор, савтай хуурай элс, хүрз зэрэг хэрэгсэл байх ёстой.

в) хялбар шатдаг ачаа тээвэрлэдэг авто хөсгийн хажуу ба хойт талд 200 мм-ийн өндөр үсгээр «ГАЛЫН АЮУЛТАЙ» гэсэн анхааруулах бичиг байвал зохино.

г) цистерний цорго сайн хаагддаг байхаас гадна, замд санамсаргүй нээгдэх явдлаас хамгаалсан тусгай бэхлэлттэй байх ёстой.

90. Хялбар шатдаг, тэсэрч дэлбэрдзг зэрэг аюул гарч болох ачаа тээвэрлэдэг авто хөсгийг 1.2-р зэргийн жолооч, 2 жилээс дээш жолоочийн ажил хийсэн 3-р зэргийн жолоочоор жолоодуулна.

91. Аюул гарч болох ачаа тээвэрлзх хөсгийн жолооч нар ачааг хүлээж авах газраас тээвэрлэх журмын тухай зааврыг авч, тээврийн замд түүнийг дагаж биелүүлэх үүрэгтэй.

92. Хэрэв тээвэрлэж яваа хялбар шатдаг зэрэг аюултай бодис, замд асгарахад хүрвэл уг хөсгийн жолооч авто хөсгийг яаралтай зогсоож, энд аюултай хортой зүйл асгарсан гэдгийг юуны өмнө орчин тойрны хүмүүст мэдэгдээд, улмаар энэ тухай цагдан сэргийлэх байгууллагад мэдэгдэж, цагдан сэргийлэхийн ажилтныг хүрэлцэн иртэл тэр газартаа хүн амьтан ойртуулахгүй хамгаалж байх арга хэмжээ авах үүрэгтэй.

93. Аюул гарч болох ачаа тээвэрлэсэн авто хөсгийн жолооч нарт хориглох зүйлүүд:

а) автомашины хөдөлгөөний үед буюу автомашинд 50 м-ээс ойр газар гал гаргах;

б) зогсож байгаа газраас гэнэт хөдлөх;

в) өтгөн манантай үед хөсгийг хөдөлгөөнтэй замд ойр зогсоох;

г) ачаатай хөсгийг харгалзахгүй, хүнгүй орхиж явах;

д) аюул гарч болох ачаа ачсан авто хөсгийг гаражид тавих;

е) цагт 25 км-ээс илүү хурдтай явах;

ж) уг авто хөсөгт зориулан төхөөрөмжлөгдсөн савнаас өөр саванд шатахуун тээвэрлэж явах;

з) аюул гарч болох ачааг өөрөө буулгагч авто хөсгөөр ба чиргүүлээр тээвэрлэх;

и) аюул гарч болох ачаан дээр хүн суулгахыг тус тус хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»