Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Автомашинд шатах, тослох материалыг олгох журам

 

83. Шатах, тослох материал олгодог станц дээр шатах, тослох материал авч байгаа жолооч нар дор дурдсан үүргийг биелүүлнэ:

а) авто хөсгийг дэс дараалуулан зогсоож, хажуугаар нь явж өнгөрөх хөсөгт саад болохгүйгээр байрлуулна.

б) шатах, тослох материал авч байгаа авто хөсгөөс дараагийн хөсөг 3 м-ийн зайтай зогсох бөгөөд үүнээс хойш дэс дараалан зогсож байгаа авто хөсөг хоорондоо 1 м зайтай байна. Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин, шуудангийн автомашин, түргэн гэмтэх зүйлийг ачсан автомашин, цагдан сэргийлэхийн гүйцэтгэх ажлын автомашин, нийтийн үйлчилгээний автобус нь ээлж дараа гэхгүйгээр шатах, тослох материалыг авах эрхтэй.

в) шатах, тослох материал авч байгаа авто хөсөг мотороо унтраасан байна.

г) шатах, тослох материал олгох станцын дотоод дүрмийг сахиж журамлана.

д) авто хөсөгт сууж яваа хүмүүсийг буулгасан байвал зохино.

84. Шатах, тослох материал авч байгаа ба авахаар хүлээж байгаа жолооч нарт хориглох зүйлийг дурдвал:

а) авто хөсгөөс холдож явах;

б) шатах, тослох материал олгодог станцын дэвсгэр газар дээр тамхи татах;

г) мөн газраас 15 м-ийн дотор ямар нэгэн засвар хийхийг тус тус хориглоно.

85. Шатах, тослох материал олгодог станцаас 15 м-ийн дотор буюу түүнээс ойр зайтай газарт моторыг асаахад буудах, тасалдах явдал гарвал, дахиад унтрааж, аюулгүй газарт түрж холдуулна.

86. Шатах, тослох материал олгодог станцад мотоциклийг ойртуулж зогсоохдоо моторыг унтрааж, гараараа, түрж аваачих ба шатах, тослох материал авсны дараа уг газраас 15 м холдож, моторыг асааж явбал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»