БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ГУЧДУГААР БҮЛЭГ
Төрөл бүрийн заалт
Төрөл бүрийн заалт бол хөдөлгөөнийг зохион байгуулж зохицуулахад чухал шаардлагатай нэмэгдэл зүйл мөн.
Эдгээр заалт нь авто хөсгийн жолооч нар, явган хүмүүст нэг адил хамаарна. Үүнд:
а) «ГАРЦ» гэсэн заалт явган хүний хөдөлгөөнд хамгийн тохиромжтой аюулгүй газарт тавигдсан байна.
б) «ЗОГС» гэсэн заалт хөдөлгөөнийг зохицуулдаг замын уулзварт гэрэл дохиогоор буюу зохицуулагч цагдаагаас цаашдын хөдөлгөөнийг хориглосон үед авто хөсгийн зогсох байрыг заана.
“АВТО ХӨСГӨӨС БОЛГООМЖИЛ” гэсэн заалтыг гараж, засварын газар мөн 15-аас илүү тооны авто хөсөг зогсдог хашаанаас гарах зам дээр тавина.
г) тэнхлэгийн шугамыг гудамж, замын орчин явах хэсгийн голоор нь татах бөгөөд аль ч талаараа авто хөсгийн нэг талын хөдөлгөөнийг зөвшөөрнө.
Тэнхлэгийн шугамын нөгөө талд гарч гүйцэж түрүүлэхийг хориглоно.
д) уулзварын төвийг цагариг маягийн дугуй цагаан зураасаар тэмдэглэнэ.
Авто хөсөг зүүн гар тийшээ эргэх ба буцаж явахдаа тэр дугуй зураасыг тойрч гарна.
е) явган хүний замын шугамыг явган хүний замгүй газарт бол гудамж, замын зорчин явах хэсгийн дагуу захаар татна.
ж) шаардлагатай гэж үзвэл гудамж, замд авто хөсгийн эргэх газрыг заасан эргэлтийн шугамыг байгуулж болно.
Ийм шугам тавьсан газарт авто хөсгийг заасан байдлаар явуулж эргүүлнэ.