Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Нэгдүгээр бүлэг

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1. БНМАУ-ын хот, суурингийн гудамж, замын хөдөлгөөний дүрмийг тус улсын нутаг дэвсгэр дээр бүх ард иргэд, албан газар, байгууллага дагаж биелүүлнэ.

2. Хот, суурингийн гудамж замаар авто техник, унадаг дугуй, ердийн хөсөг, явганаар зорчигчид нь хөдөлгөөний журмын талаар энэ дүрэмд заагдсан гэрэл дохио, замын тэмдэг, заалт, зорчих хэсгийн тэмдэглэл, цагдан сэргийлэх байгууллагын хөдөлгөөн зохицуулагч ажилтан, авто техникийн олон нийтийн байцаагч, зам ашиглалтын албаны ажилтны захирамж шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй.

3. Замын маршрут, гудамжны урсгал хөдөлгөөний хязгаарлалтыг аймаг, хот, суурин газарт аймаг, хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаадын тогтоолоор хот, хоорондын замд зам ашиглалтын байгууллагаас Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газартай харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр тогтооно. Хөдөлгөөний хязгаарлалтыг энэ дүрэмд заагдсан замын тэмдэг, заалтыг хэрэглэх буюу замын зорчих хэсгийг тэмдэглэх журмаар гүйцэтгэнэ.

4. Хөдөлгөөнд оролцогчид бүх төрлийн хөдөлгөөнд саад хүргэх хүмүүсийн эрүүл мэнд, амь нас, улс нийгмийн буюу ард иргэдийн амины өмч хөрөнгөнд хохирол учруулж болох хөдөлгөөний осол аюулаас болгоомжлон, бие биесдээ анхааруулж явах үүрэгтэй.

5. Гудамж замыг зөвхөн тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд ашиглана.

 

 

Дараагийн хуудас..»»