Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

 

Жолооч нарын анхааруулах дохио

24. Хөдөлгөөнийг эхлэх түүний чигийг өөрчлөхийн өмнө (эргэх, байр эзлэх, гүйцэж түрүүлэх зэрэгт) өгөх анхааруулах дохионд явах чигийг заасан гэрэл, тормозны гэрэл хамаарна.

25. Эргэх гэрэл дохио, тормозны гэрэл гэмтсэн буюу байхгүй үед жолоочоос дор дурьдсан журмаар дохио өгнө:

а) зүүн гар тийшээ эргэх буцаж эргэхийн өмнө зүүн гараа гадагш гаргаж чигээр нь сунгана;

б) баруун гар тийшээ эргэхийн өмнө зүүн гараа гаргаж, тохойгоороо нугалан дээш нь заана;

в) тормозлохын өмнө зүүн гараа чигээр нь сунгаж үе үе дээш доош нь болгох харин мотоцикл (мотороллер) мопед унадаг дугуйн жолооч нар гараа зөвхөн дээш нь өргөнө.

26. Жолооч эргэхийг анхааруулсан дохиог ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг харахгүй байлаа ч гэсэн хөдөлгөөний чигийг өөрчлөхийн өмнө 5 секундээс доошгүй хугацаанд өгөх ёстой.

Жолоочоос ийм журмаар анхааруулах дохио өгсөн явдал нь болгоомжлох бусад арга хэмжээ авахаас түүнийг чөлөөлөх шалтгаан болохгүй.

27. Гэрэл дохио өгөх явдлыг эргэх буюу зохих байраа эзэлсний дараа нэн даруй зогсоох хэрэв уг дохиог гараар өгсөн бол эргэх газарт 5 метр зайд очмогц даруй зогсоно.

28. Дуут дохиог хэрэглэхийг жолооч нарт хориглох үе:

а) амралт, эмнэлэг сувиллын газарт өдөр шөнийн аль ч цагт;

б) хот, суурингийн төв гудамжинд 21 цагаас өглөөний 7 цаг хүртэл.

Тайлбар: Дуут дохиог 20 метрээс доошгүй зайд орчин тойрон нь үзэгдэхгүй (өтгөн манан, ширүүн бороо, цасан шуурга гэх мэт) үед хэрэглэж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»