Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

 

Хөдөлгөөний эхлэх журам

29. Жолооч нь зогсож байгаа байр (зогсоол)-оос хөдөлгөөнийг эхлэх буюу хашаанаас гарахдаа тээж яваа хүмүүс явган явагчдад урьдчилан анхааруулж орчин тойрны аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр явж байгаа тээврийн хэрэгсэлд саад болохгүйгээр хөдөлгөөнийг эхэлнэ.

30. Ухрах үедээ жолооч онцгой анхаарлыг тавихын гадна орчин тойрон муу үзэгдэх буюу өөрт нь харагдах боломжгүй үед бусдын тусламжийг хэрэглэвэл зохино.

Ухрах хөдөлгөөнийг хориглох нь:

а) уулзвар дээр ба түүнээс 20 метрийн дотогш зайд;

б) явган хүмүүсийн гарц дээр;

в) автобусын зогсоолоос 20 метрийн ойр зайд.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»