Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

 

Явган хүн, дугуйгаар явагчдын хөдөлгөөнийг аюул осолгүй байлгах арга хэмжээ

58. Тээврийн хэрэгслийн жолооч нь зөвшөөрөх дохионы дагуу гудамж (зам)-ийг нэвтрэн гарч яваа буюу дохио өөрчлөгдөхөд нэвтрэн гарч амжаагүй явган хүмүүсийг өнгөрүүлэх үүрэгтэй.

Явган хүмүүсийн хөдөлгөөнийг зохицуулдаггүй гарцаар жолооч урьдчилан зорчих эрхтэй боловч онц болгоомжтой явбал зохино.

59. Жолооч зогсоол дээр зогсож байгаа авто хөсөг, ялангуяа автобусны дэргэдүүр онц анхааралтай өнгөрөх хэрэгтэй.

60. Жагсаалын удирдагч, мөн хараагүй хүмүүсээс таяг, гараар дохио өгөх үед жолооч зогсох үүрэгтэй.

61. Нойтон, шавар шавхайтай бохир гудамж (зам)-аар явахдаа явган хүмүүсийг бохирдуулахгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодож явбал зохино.

62. Жолооч хөнгөн атлетик, дугуйн уралдаан буюу дасгалжуулалт явагдаж байгаа бөгөөд үүнтэй холбогдсон зохих анхааруулах тэмдэг тавьсан гудамж (зам)-ны хэсэгт онц болгоомжтой явах үүрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»