Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Тавдугаар бүлэг

ЗАМЫН УУЛЗВАРЫГ НЭВТРЭХ ЖУРАМ

 

Гэрэл дохио

70. Ногоон гэрэл дохиогоор тээврийн хэрэгслийг бүх чиглэлд явахыг зөвшөөрнө.

71. Шар гэрэл дохиогоор бүх төрлийн тээврийн хэрэгслийг замын уулзвар буюу явган явагчдын гарц уруу нэвтрэн орохыг хориглоно. Хэрэв замын уулзвар, явган явагчдын гарц уруу нэгэнт нэвтрэн орсон байхад уг дохио өгөгдвөл хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

72. Анивчсан шар гэрэл дохиогоор зохицуулдаггүй гудамж (зам)-ны уулзварыг нэвтрэх дүрмийг баримтлан хөдөлнө.

73. Улаан гэрэл дохиогоор тээврийн хэрэгслийг бүх чиглэлд зорчихыг шууд хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»