Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Тавдугаар бүлэг
ЗАМЫН УУЛЗВАРЫГ НЭВТРЭХ ЖУРАМ
Зохицуулагчийн дохио
74. Зохицуулагчаас жолоочид хажуугаараа хандсан байвал бүх төрлийн тээврийн хэрэгсэл чигээр буюу баруун гар тийшээ эргэхийг зөвшөөрнө.
75. Зохицуулагч гараа дээш нь өргөсөн үед бүх төрлийн тээврийн хэрэгсэл замын уулзвар буюу явган явагчдын гарц уруу нэвтрэн орохыг хориглоно. Хэрэв замын уулзвар, явган явагчдын гарц уруу нэгэнт нэвтрэн орсон байхад уг дохио өгөгдвөл жолоочоос хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.
76. Зохицуулагчаас жолоочид өврөөрөө буюу араараа хандсан байвал тээврийн бүх төрлийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
77. Зохицуулагчаас баруун гараа урагш сунган, жолоочид араараа буюу баруун хажуугаар хандсан байвал тэр талын тээврийн бүх төрлийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
78. Зохицуулагчаас баруун гараа урагш сунган, жолоочид өврөөрөө хандсан байвал тэр талын тээврийн хэрэгсэл баруун гар тийшээ эргэхийг зөвшөөрнө.
79. Зохицуулагчаас баруун гараа урагш сунган, жолоочид зүүн хажуугаараа хандсан байвал тэр талын тээврийн хэрэгсэл бүх чиглэлд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө.
80. Зохицуулагчаас жолооч, явган хүмүүст ойлгогдохуйц өөр хэлбэрээр дохио өгч болно.