Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Тавдугаар бүлэг

ЗАМЫН УУЛЗВАРЫГ НЭВТРЭХ ЖУРАМ

 

Зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзвар дээр эргэх тухай

81. Тээврийн хэрэгслийн жолооч зүүн гар тийшээ ба буцаж эргэхийн тулд замын уулзвар дээр гарч ирээд, эсрэг талаас шулуун явж байгаа болон баруун гар тийшээ эргэж байгаа бүх хөсгийг өнгөрүүлэх бөгөөд буцаж эргэхдээ зүүн гар талаас баруун гар тийшээ эргэж байгаа хөсгийг бас өнгөрүүлнэ.

82. Хэрэв уулзварын төвийг тусгай шугамаар буюу ямар нэгэн зүйлээр тэмдэглэсэн байвал жолооч зүүн гар тийшээ ба буцаж эргэхдээ уг тэмдгийг баруун гар талдаа орхиж явна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»