Mongolian Traffic Research Institute

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН

НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ

 

1987 оны 12 дугаар

сарын 16-ны өдөр

Дугаар А/64

Улаанбаатар

хот

 

 

БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын практикаас урган гарсан зарим шаардлага, замын хөдөлгөөний дүрэмд хөдөлмөрчид, мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг тусгах, ЗХУ болон ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хөдөлгөөн зохицуулах ажлын арга, туршлагыг тус орны нөхцөлд нэвтрүүлэх, троллейбусны үйлчилгээ ашиглалтад орсонтой холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулах, зохион байгуулах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ НЬ:

1. БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай.

2. БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг 1988 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд дагаж мөрдүүлсүгэй.

3. БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг жолооч, хөдөлмөрчдөд судлуулж, сурталчлах, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар /хурандаа н.Ринчиндорж/-т даалгасугай.

 

 

НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМНЫ САЙД ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ

А.ЖАМСРАНЖАВ

  

(Энэхүү тушаалыг ЦЕГ-ын даргын 1991 оны б/175 тоот тушаалаар хүчингүйд тооцсон)

 

 

Хавсралт..»»