Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1987 оны

А/64 тоот тушаалын хавсралт

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД ОРОХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД

 

2. Замын хөдөлгөөнд саад болох, хүний эрүүл мэнд, нийгэм, иргэдийн өмч хөрөнгөд хохирол учруулж болох осол эндэгдлээс болгоомжлохын тулд энэхүү дүрмийн заалтыг тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа бүх хүн чанд сахиж, цагдан сэргийлэх, зам ашиглалтын байгууллагын болон зэвсэгт хүчний авто техникийн шалгах албаны ажилтан, ардын нөхөрлөлийн гишүүд, төмөр замын гармын жижүүрээс хөдөлгөөний журмыг сахиулах талаар тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Эрх бүхий хүмүүс өгөгдсөн эрхийн дотор замын хөдөлгөөнийг зохицуулахдаа зохих үнэмлэх, ялгах тэмдэгтэй, эрээн мод, гэрэл цацруулагч дугуй хэлбэртэй зогсоох дохионы хэрэгсэл буюу дарцаг, ханцуйны тэмдэгтэй байна.

3. Энэхүү дүрэмд заасан замын маршрут, хөдөлгөөний урсгал, хязгаарлалтыг тухайн орон нутагт Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, хот хоорондын замд авто тээвэр, зам ашиглалтын байгууллага Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албатай /УАТХШБ алба/ харилцсан тохиролцсоны үндсэн дээр тогтооно.

Замын хөдөлгөөний онцлогтой /тусгай зориулалтын ачаа тээвэрлэх, тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл ашиглах, хашаа, хаалттай, талбай доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэх мэт/ холбоотой хууль тогтоомж, бусад эрхийн актуудыг энэ дүрмийн заалтуудыг үндэслэн гаргана.

7....

“Явган зорчигч” - явганаар ба хүүхдийн тэрэг түрсэн, чарга чирсэн буюу тахир дутуу хүний дугуй /тэргэнцэр/ унасан, унадаг дугуй, мопед, мотоциклыг хөтөлж замаар яваа хүн /зам тавих, засварлах, цэвэрлэх зэргээр зам дээр ажиллагсад үүнд үл хамаарна/.

“Механикжсан тээврийн хэрэгсэл” - хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн авто, цахилгаан тээврийн хэрэгсэл, трактор, өөрөө явагч машин, механизм.

“Мотоцикл” - шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл буюу ачаа ачсан үед бүх жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурван дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл.

“Унадаг дугуй” - унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг тахир дутуу хүний тэрэгнээс бусад хоёр буюу гурван дугуйтай механикжаагүй тээврийн хэрэгсэл.

“Чиргүүл” - механикжсан авто тээврийн хэрэгслээр чирэхэд зориулагдсан механикжаагүй тээврийн хэрэгсэл. Хагас чиргүүлийг чиргүүлд хамааруулна.

“Бүх жин” - тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоогдсон өөрийн болон ачаа ба зорчигчтой нийт жин. Мөн тухайн тээврийн хэрэгслээр чирч яваа тээврийн хэрэгслийн жинг бүх жинд оролцуулан тооцно.

“Зам” - замын хөдөлгөөнд зориулагдсан өргөн чөлөө, гудамж, зам /хоёр хажуугийн шороон зурвас, явган хүний зам, таримал зүлэг орно/.

“Хөдөлгөөний эгнээ” - автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуу зурвас. Зорчих хэсэг нь нэг, хоёр, түүнээс дээш эгнээтэй байж болно.

“Уулзвар” - замууд нэг түвшинд огтлолцож нийлсэн буюу салаалсан бэлчир /зорчих хэсгүүдийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг талын захын дугуйрч байгаа эхлэлтэй шулуун холбож хязгаарласан талбай/.

Замын хажуу дахь талбайгаас /хашааны хаалга, зогсоол, ШТС, албан байгууллага үйлдвэр гэх мэт/ зам руу нийлж байгаа хэсгийг уулзварт тооцохгүй.

“Хот суурин газар” - үйлдвэр, аж ахуйн газрууд төвлөрч барилгажиж суурьшсан дэвсгэр нутаг /аймаг, хот, сум, нэгдэл, САА, ТАА, бригад, хэсэг, фермийн төв гэх мэт/ хот суурин газрын хилийг 4.3, 4.4 тэмдгээр тэмдэглэнэ.

“Түр зогсолт” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минут хүртэл хугацаагаар зогсоох. Зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахад түүнээс илүү хугацаагаар зогсож болно.

“Удаан зогсолт” - зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгсэл зогсох.

“Замын хөдөлгөөнд оролцогч” - замын хөдөлгөөнд оролцож байгаа явган хүн, жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч.

“Тээврийн хэрэгсэл” - хүн ба ачаа тээвэрлэхэд зориулагдсан тээврийн хэрэгсэл.

“Мопед” - 50 см3 хүртэл ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хүчин чадал нь 40 км/цагаас илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгсэл.

“Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл” - тогтоогдсон маршрутаар явдаг автобус, троллейбус, чиглэлийн такси болон бусад автомашин.

“Тусгаарлах зурвас” - тээврийн хэрэгслийн зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй, хөдөлгөөний эсрэг чиглэлүүдийн зорчих хэсгийг тусгаарласан замын хэсэг.

“Явган зорчигчийн зам” - явган зорчигч явахад зориулагдсан замын зорчих хэсэгтэй нийлсэн буюу түүнээс зүлгээр тусгаарлагдсан хэсэг.

“Явган зорчигчийн гарц” - явган зорчигч зам хөндлөн гарахад зориулагдсан 4.10 тэмдэг буюу 1.11 /а,б/ тэмдэглэлтэй замын зорчих хэсэг.

“Зайлшгүй зогсолт” - жолоочийн биеийн байдал, техникийн эвдрэл, ачиж яваа ачаанаас болж хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох.

“Хязгаарлагдсан орчин” - байгалийн элдэв үзэгдэл /манан буюу цас, шуурга гэх мэт/ буюу бүрэнхий үед 300 метрээс цааш зам харагдахгүй байх.

“Гол зам” - хучлагатай, хучлагагүй замын аль хучлагатай нь буюу уулзварын өмнө 1.4.а, 1.4.б, 1.4.в, 4.1 тэмдэг тавигдсан зам. Хучлагатай замтай шороон зам хучлагаар нийлсэн бол адил чанарын замын уулзварт тооцохгүй.

11.а. Жолооч замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явна. Ажилд гарахын өмнө ба замд явахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн, бүтэн байдлыг нарийн шалгаж, ялангуяа тоормос, жолооны механизм, дугуй, чирэх механизмын холбоо, гэрлийн систем, шил арчигчийн ажиллагаа, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, улсын дугаар тод байгаа эсэх, ар талаа харах толь зөв тавигдсан эсэхийг заавал шалгаж илэрсэн гэмтлийг нэн даруй засна.

12. Шуурхай албаны /өнгө, бичлэгээр ялгасан/ автомашин, мотоциклын жолооч хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа үед анивчдаг гэрлээ асаасан буюу тусгай дуут дохиогоо ажиллуулсан бол хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн 4, 5 /зохицуулагчийн дохионоос бусад/ 6, 7 дугаар бүлгийн заалтаас хазайж болно.

13.в. Өвчний буюу хэт ядарсны улмаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй болсон, ажиллах чадвар, анхаарал сулруулах үйлчилгээтэй эмийн зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодох.

15. Явган зорчигч нь явган хүний замаар /зориулагдсан зам байхгүй бол замын хажуугийн шороон хэсгээр/ явна. Явган хүний зам байхгүй буюу явах боломжгүй тохиолдолд тэрэг түрсэн, чарга чирсэн эсхүл овор ихтэй ачаа барьж яваа хүмүүс замын зорчих хэсгийн зүүн гар талын захаар нэг эгнээгээр цувж явахыг зөвшөөрнө. Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гудамж замаар явуулж хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд хүүхдийг харгалзаж яваа хүн түүнийг заавал хөтөлж явна.

22. Кабины гишгүүр болон хүн суухад зориулагдаагүй хэсэг буюу ачааны автомашины кузовноос өндөр гарсан ачаан дээр хүн тээвэрлэх, ачааны автомашины кузов дээр зогсох, цонхоор толгойгоо гаргах буюу ямар нэгэн зүйл цухуйлгах, хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулахыг хориглоно.

24. Явган зорчигчид хот суурингийн гарцтай замын гарцгүй хэсгээр хөндлөн гарах, зам дагаж гүйх, зам дээр тоглох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар саад хийх, зогсож байгаа тээврийн хэрэгслийн урдуур гарч зорчих хэсэг рүү орохыг хориглоно.

25. 1.14. “Сөрөг хөдөлгөөн” - Сөрөг хөдөлгөөнтэй зам /зорчих хэсэг/-д шилжиж байгааг анхааруулна.

1.24.а,б,в. “Эргэх чиглэл” - Үзэгдэх орчин хязгаарлагдсан чиглэл ба бага радиустай эргэх газар буюу засвар хийж буй замын хэсгийг тойрч гарах чиглэлийг заана. /1 дүгээр зураг/

27. 2.8. “Чиргүүлтэй явахыг хориглоно” - Ачааны автомашин, трактороор чиргүүл, ямар нэгэн механикжсан тээврийн хэрэгсэл чирэхийг хориглоно.

30. 3.4. “Суудлын автомашины хөдөлгөөн” - Суудлын автомашин, түүний явах анги дээр суурилуулагдсан хүн ба ачаа тээвэрлэхэд зориулагдсан төрлүүд, тогтоогдсон маршрутаар яваа нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, мотоцикл, бүх жин нь 3,5 тн-оос бага ачааны автомашин явахыг зөвшөөрнө.

33. 4.6.а,б,в,г “Эгнээгээр явах хөдөлгөөний чиглэл” - Тухайн эгнээгээр явах хөдөлгөөний чиглэлийг заана. /2 дугаар зураг/

4.7.а,б,в. “Нэг чиглэлийн хөдөлгөөн” - Нэг чиглэлийн хөдөлгөөнтэй замыг заана. /3 дугаар зураг/

Уулзвараас цааш нэг чиглэлийн хөдөлгөөнтэй бол уул уулзварын цаад талд 4.7.а тэмдгийг, уулзварт нийлсэн зам зүүн гар тийшээ нэг чиглэлийн хөдөлгөөнтэй бол уулзварын өмнө талд 4.7.б тэмдгийг, баруун гар тийшээ нэг чиглэлийн хөдөлгөөнтэй бол 4.7.в тэмдгийг тус тус тавина.

4.11.а,б,в. “Чигийн урьдчилсан заалт” /4 дүгээр зураг/ - Тэмдэгт заасан хот, суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг урьдчилан заана. Уул тэмдэг дээр маршрутын дугаар, хөдөлгөөний онцлогийг харуулсан тэмдэглэл хийхийн дээр, объект хүртэлх зайг км-ээр харуулсан байж болно.

4.13. “Хүртэлх хэмжээний заалт” - Тухайн объект хүртэлх зайг км-ээр заана. Гэхдээ объектын тоо гурваас илүү байж болохгүй. Хамгийн алслагдсан объектын нэрийг дээд талд нь бичнэ.

4.28.а,б,в. “Ачааны автомашины хөдөлгөөний чиглэл” - Уулзвар дээр ачааны автомашин, трактор, өөрөө явагч машин механизм хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн чиглэлийг заана. /5 дугаар зураг/

4.29. “Тойрч явах бүдүүвч” - Замын хөдөлгөөнд хориглолт тогтоосон хэсэг мөн түүнийг тойрч гарах чиглэл буюу замыг заана. /6 дугаар зураг/

35 дугаар зүйлийн гарчиг: Нэмэгдэл мэдээллийн тэмдэг

5.7.а,б,в,г,д,е,ё. “Тээврийн хэрэгслийн төрөл” - Тухайн тэмдэг ямар тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана. /7 дугаар зураг/ Суудлын автомашины явах анги дээр суурилуулагдсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох утгаар нь суудлын автомашинд тооцно.

5.15. “Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа” /8 дугаар зураг/ - 4.9 тэмдгээр тэмдэглэсэн зогсоолд удаан зогсохыг зөвшөөрөх хугацааны хамгийн дээд хэмжээг заана.

5.16. “Бүх жингийн хязгаар” /9 дүгээр зураг/ - Бүх жин нь заасан хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд 2.2-2.4, 2.6, 2.7 тэмдгүүдтэй хамт хэрэглэнэ.

5.17. “Тахир дутуу хүн” - 4.9 “Зогсох байр” тэмдэг зөвхөн тахир дутуу хүнд зориулагдсан тээврийн хэрэгсэл зогсохыг заана.

41. 1.3. Зогсохыг хориглосон газрыг заах бөгөөд дангаар нь буюу 2.22 “Түр зогсохыг хориглоно” тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон замын хашлага дээр шар өнгөөр хийнэ.

1.8. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгалыг дагуу болон эсрэг чиглэлд тусгаарлана.

1.11. “Гарц” /12 дугаар зураг/ - Явган зорчигч гудамж замыг хөндлөн гарах газарт хэрэглэнэ. Хөдөлгөөний чиглэлийг сумаар зааж тэмдэглэж болно.

44. Үргэлж, тасархай шугам зэрэгцүүлэн татсан 1.8 тэмдэглэл байвал зөвхөн тасархай шугамтай талаас, тасархай хоёр шугам зэрэгцүүлэн татсан 1.7 тэмдэглэл жолоочийн баруун гар талд байвал түүнийг давж болно.

62. БНМАУ-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна. Хэд хэдэн салаа бүхий шороон замд бол батлагдсан гол замаар явах бөгөөд түүнээс гарах зайлшгүй шаардлага гарвал зөвхөн баруун гар талын салаа замд орж болно.

Жолооны хүрд нь зүүн талдаа байрласан авто тээврийн хэрэгслээр, мөн хот, аймгийн төвд 11 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 1-нийг хүртэл мотоциклоор хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

63. Анхааруулах дохионд эргэх чиглэл заагч гэрэл буюу гараар өгсөн дохионууд, дуут дохио, гэрэл шилжүүлэх, өдрийн цагт асаасан ойрын гэрэл, аваарийн дохио зэрэг орно.

Жолооч хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхийн тулд тэр чиглэлийн анхааруулах дохио /анхааруулах дохио байхгүй буюу ажиллахгүй үед гараар/ өгнө.

Анхааруулах дохио өгөх тохиолдол:

а/ хөдөлгөөн эхлэх, зогсохын өмнө

б/ байр эзлэх, эргэх буюу буцаж эргэхийн өмнө

64.в. Тоормослохын өмнө зүүн гараа сунган дээш доош нь хөдөлгөнө.

Гараар дохио өгөхдөө мопед, унадаг дугуйгаар зорчигч нь мотоциклын жолоочийн адил, ердийн хөсөг хөтлөгч нь автомашины жолоочийн адил өгнө.

65. Анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө зөв өгөх ба үйлдлээ хийж дуусмагц нэн даруй зогсооно. Анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгана. Анхааруулах дохио нь тээврийн хэрэгслийн жолоочид түрүүлж нэвтрэх эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авах явдлаас түүнийг чөлөөлөхгүй.

Холын гэрлээр анхааруулах дохио өгөхөд тэр нь жолоочийн арыг харах толь руу тусах буюу эсрэг талаас яваа тээврийн хэрэгслийн жолоочийн нүдийг гялбуулахаар бол хэрэглэхийг хориглоно.

Өдрийн цагт зохион байгуулалттай цуваагаар явах, хүнд ба овор ихтэй ачаа тээвэрлэх, механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед ойрын гэрлийг асаана. Хориглосон газарт зайлшгүй шалтгаанаар болон зам тээврийн ослоос болж зогсох, оврын буюу зогсоолын гэрэл гэмтэлтэй, мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан замд тээврийн хэрэгслийг зогсооход аварийн дохионы гэрлийг асаана.

67. Жолооч замын өргөн, нарийн, хөдөлгөөний чиглэлийн үзэгдэх орчин, цаг агаарын нөхцөл, замын гадаргууны байдал, тээврийн хэрэгсэл ба явган зорчигчийн хөдөлгөөний нягтрал, тээж яваа ачаа, үйлчилгээний ажлын онцлогийг харгалзан хөдөлгөөний хурдыг энэ дүрмээр тогтоосон хязгаарлалтаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

69. Бүх төрлийн суудлын автомашин, мотоциклын хөдөлгөөний хурдыг хот, суурин газарт цагт 50 км, хот хоорондын болон орон нутгийн замд цагт 60 км, хүн тээсэн автобус, троллейбус, ачааны автомашины болон бусад авто тээврийн хэрэгслийн хурдыг бүх төрлийн замд цагт 50 км, трактор, өөрөө явагч машин механизмын хурдыг цагт 30 км-ээс хэтрүүлэхгүй байвал зохино.

Явган хүний гарц, автобус, троллейбусны зогсоол, замын уулзвар, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газрын дэргэд болон замын халтиргаатай хэсэг, хязгаарлагдмал орчинд бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг цагт 30 км-ээс хэтрүүлэхгүйгээр онц анхаарал болгоомжтой явбал зохино.

75. Нэг чиглэлд гурав ба түүнээс дээш эгнээгээр зорчдог замд зөвхөн зүүн гар тийшээ ба буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд ачааны автомашин, автобус, троллейбус, өөрөө явагч машин механизм хамгийн зүүн гар талын эгнээнд орохыг хориглоно.

Гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчих замд эсрэг урсгалд орох, сөрөг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийшээ ба буцаж эргэхээс бусад тохиолдолд голын эгнээнд орохыг тус тус хориглоно. Нэг чиглэлийн хөдөлгөөнтэй замд ачааг ачиж буулгахын тулд зүүн захын эгнээнд орохыг зөвшөөрнө.

78. Жолооч хашаа болон бусад газраас гарч замд нийлэх, мөн замаас гарахдаа тэр замаар яваа бусад тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.

81. Жолооч хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхийн өмнө анхааруулах дохио өгөөд бусад тээврийн хэрэгсэлд саад хийхгүйгээр зохих байраа эзэлнэ. Баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун эгнээ, зүүн гар тийшээ ба буцаж эргэхийн өмнө хамгийн зүүн эгнээг тус тус эзэлсэн байвал зохино. Байр эзлэх үйлдлийг замын уулзвараас 50-100 метрийн зайд хийж гүйцэтгэнэ. Хэрэв зорчих хэсэгт 1.12 тэмдэглэл байвал тухайн эгнээнээс сум заасан чиглэлд эргэж болно.

83.д. Замын үзэгдэлт 100 м-ийн дотор хязгаарлагдсан байвал;

92.а. Гол замаас бусад замаар яваа үед уулзвар дээр

е. Замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу огцом эргэлт дээр, үзэгдэх орчин хязгаарлагдсан мөн замын цаад хэсэг нь харагдахгүй бусад газарт.

95. Гудамж замын гэрэлгүй хэсэгт авто тээврийн хэрэгслийн холын гэрлийг асаана. Эсрэг талаас ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд, мөн жолоочийн нүдийг гэрлээр гялбуулж болох бусад бүх тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд заавал шилжүүлнэ. Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдагдах үед аварийн дохионы гэрлээ нэн даруй асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хөдөлгөөний хурдаа хасах буюу зогсооно.

96. Харанхуй буюу орчин муу үзэгдэх үед гэрэлтүүлэггүй гудамж замд тээврийн хэрэгслийг түр ба удаан зогсоохдоо оврын буюу зогсоолын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замаас гаргах ба бололцоогүй бол аварийн дохионы гэрлийг асаана. Аварийн дохионы гэрэл байхгүй буюу гэмтэлтэй бол тээврийн хэрэгслээс 25-30 метрийн зайд аварийн зогсолтын тэмдэг буюу анивчсан улаан гэрэл тавина. Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн кабин дээрх таних гэрлийг хөдөлгөөнд оролцох буюу хоногийн харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед зогсооход асаана.

98. Манангийн гэрлийг зөвхөн цас бороо орж байгаа юмуу өтгөн манан будантай, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед дангаар нь буюу холын болон ойрын гэрлийн хамт асааж явахыг зөвшөөрнө.

Тайлбар: Автомашинд хоёр, мотоциклд нэг манангийн гэрэл тавина. Манангийн гэрлийг замын гадаргуугаас 250 мм-ээс багагүй өндөрт, автомашины урд талд хоёр хажуугаас нь 400 мм-ээс дотогш, ойрын гэрлээс өндөргүй зайд, тэгш хэмтэй байрлуулна.

100. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх бололцоогүй болгох бүхий л арга хэмжээг авсныхаа дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Бусдын хөдөлгөөнд саад болохоор бол зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгохыг хориглоно.

103.а. бусдын хөдөлгөөнд саад болох бүх газарт;

б. төмөр замын гарам дээр ба түүнд 100 метрээс ойр зайд;

в. хашааны хаалган дээр ба түүнд 5 метрээс ойр зайд;

г. замын огцом эргэлт дээр, аль нэгэн чигт орчин 100 м-т харагдахгүй замын дагуу хотгор гүдгэрт;

108. Зөвшөөрсөн дохиогоор замын уулзварт орсон жолооч уулзвараас гарах үедээ дохио ямар байгааг үл харгалзан тэр чиглэлд хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Уулзвар дээр жолоочийн явах чиглэлийн өмнө “Зогс” шугам байвал уг уулзварт тавигдсан гэрэл дохио бүрийг удирдлага болгоно.

112. Гол, туслах замын уулзварыг /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үргэлжлэх чиглэлээс хамаарахгүйгээр/ гол замаар яваа нь түрүүлж нэвтрэх бөгөөд туслах замаар яваа тээврийн хэрэгслийн жолооч түүнд зам тавьж өгнө. Хэрэв замын чанарыг ялгасан тэмдэггүй уулзварт ойртон ирсэн жолооч аль нь гол зам болохыг тодорхойлж /хоногийн харанхуй үед юмуу цас орсон, бохирдсон гэх мэт шалтгаанаас болж/ чадахгүй бол уг жолооч өөрийгөө туслах замаар яваад тооцно.

119. “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал түүний дэргэдүүр өнгөрөх жолооч хөдөлгөөний хурдаа заавал бууруулж, онц анхаарал болгоомжтой явна. Тухайн тээврийн хэрэгслээс буух буюу түүнд сууж байгаа хүүхдүүдийг зам хөндлөн гаргахын тулд түр зогсоно.

120. Жолооч төмөр замын гарам нэвтрэхдээ ойртон ирсэн галт тэрэг, зүтгүүрт зам тавьж өгнө. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдсан эсэхийг өөрөө сайтар магадлан, дуут ба гэрэл дохио, замын тэмдэг, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.

121. Төмөр замын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байхад болон анивчсан улаан гэрэл дохио өгсөн үед, мөн гарам дээр хаалт, гэрлэн дохио байхгүй байсан ч гэсэн галт тэрэг, зүтгүүр ойртон ирж явбал гармаар нэвтрэхийг хориглоно. Жолооч тээврийн хэрэгслээ төмөр замын гарам дээр зогсоож болзошгүй саад тохиолдсон буюу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнөө үргэлжлүүлэх бололцоогүй болсон үед төмөр замын гарам руу орохыг хориглоно.

125.д. төмөр замын гармын хаалт хаагдсан байвал түүнийг тойрч сүлжих, хаалтын өмнө зогсож байгаа тээврийн хэрэгслийг тойрон гарах.

127.в. онцгой хүнд /өндөр хүчдэлийн шон, гүүрний ферм гэх мэт/ ачаа ачсан тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл.

130.в. мөстсөн замаар механикжсан тээврийн хэрэгсэл чирэх.

137. Жолоодлогын дадлага хийж яваа автомашин, мотоцикл болон бусад механикжсан тээврийн хэрэгсэл нь урд болон ар талдаа “сургалтын” гэсэн бичлэгтэй байна. Үсгийн өндөр нь 80 мм-ээс багагүй байвал зохино.

Жолоодлогын дадлагын автомашин механизм нь тоормос, дискэн холбооны нэмэлт дөрөө, багшид зориулагдсан арыг харах нэмэгдэл тольтой байхаас гадна дадлага хийх үед кузовны зүүн урд ба баруун хойд өнцөгт 20x25 см хэмжээтэй улаан дарцагтай байна.

139 дүгээр зүйлийн гарчиг: “Механикжсан тээврийн хэрэслийг чирэх”.

139. Тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор найдвартай холбож чирэхээс гадна хагас тэгнэж ачих байдлаар чирч болно. Хэрэв чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл, чирч яваа тээврийн хэрэгслийн дугуйн мөр дагахаар холбогдоогүй тохиолдолд чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно. Чирэх үед хөдөлгөөний хурд цагт 40 км-ээс илүүгүй байна.

142. Орчин муу үзэгдэх нөхцөлд хатуу холбоогоор чирсэн бол чирэгдэж байгаа тээврийн хэрэгсэл арын гэрлээ, зөөлөн холбоогоор бол урд болон арын гэрлээ асааж явна.

УАТХШБ албаны зөвшөөрөлтэйгээр хоёр механикжсан тээврийн хэрэгслийг хатуу холбоогоор буюу хагас тэгнэж ачих байдлаар чирч болно.

143. Тээврийн хэрэгслийг чирэх үед чирэгдэж яваа болон чирч яваа автобус, троллейбус дотор, ачааны автомашины кузов дээр, чирэгдэгч тээврийн хэрэгслийн кабинд хүн тээвэрлэхийг хориглоно.

144.а. бүх төрлийн чиргүүлтэй тээврийн хэрэгслээр;

з. тоормосгүй буюу тоормосны механизм нь гэмтэлтэй тээврийн хэрэгслээр, мөн чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бүх жин нь чирч яваа тээврийн хэрэгслийн бүх жингийн хагасаас илүү бол;

ж. халтиргаатай замд зөөлөн холбоогоор;

145. Унадаг дугуйн хонх нь ажиллагаатай, тоормос нь бүрэн, ар тал хоёр хажуудаа улаан буюу шар өнгийн гэрэл ойлгогчоор тоноглосон байхын дээр харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хөдөлгөөнд оролцохдоо урд болон арын гэрлээ асааж явна.

147. Унадаг дугуйгаар замын зорчих хэсгийн баруун гар талын захаас 1 метрээс холгүй зайд хоёроос илүүгүй эгнээгээр явахыг зөвшөөрнө. Гүйцэж түрүүлэх эсхүл тойрон гарахдаа зүүн гар тийшээ эргэх дохио өгч онц анхааралтай явж эгнээнээс түр гарахыг зөвшөөрнө.

148. Талбай, явган хүний зам, цэцэрлэг доторх замаар дугуйгаар зорчихыг хориглоно.

Дугуйн гарыг сул тавих, дугуйн дөрөөн дээр гишгэхгүй явах буюу дугуйн дээр зогсож явах, явж байгаа тээврийн хэрэгсэлд зүүгдэж, чирэгдэхийг хориглоно.

150. Унадаг дугуйгаар, тусгай гишгүүр, суудал, бэхэлгээ хийж 8 хүртэлх насны нэг хүүхдийг сундалж тээвэрлэхийг зөвшөөрнө. Унадаг дугуйгаар зорчигч нь замын уулзвараар зүүн гар тийшээ ба буцаж эргэхдээ дугуйнаасаа бууж явган хүний гарцтай газраар хөтлөн гарна. Баруун гар тийшээ эргэх ба шулуун явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж дугуйнаас буулгүй явахыг зөвшөөрнө.

151. Унадаг дугуйгаар зорчигчдод тавих шаардлага мопедоор зорчигчдод нэгэн адил хамаарна.

156. Ачааны автомашинаар хүүхэд тээвэрлэхдээ насанд хүрсэн хоёроос доошгүй хүнийг кузовны урд болон арын хэсэгт суулгаж харгалзуулан явбал зохино.

158.г. мотоцикл, мопед болон тээврийн хэрэгслийн задгай кузов дээр согтууруулах ундаа уусан хүн тээвэрлэх;

д. өөрөө буулгадаг автомашин, цистерн зэрэг тусгай зориулалтын автомашин, трактор, өөрөө явагч машин механизмын кабинаас бусад газарт болон чиргүүлтэй тээврийн хэрэгслийн кузов дээр хүн тээвэрлэх;

160. Тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй өндөр нь 4 м, өргөн нь 2,5 м, нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн ерөнхий урт нь 20 м, хоёр буюу түүнээс дээш чиргүүлтэй бол 24 м, ачаа нь тээврийн хэрэгслийн арын хашлагаас 2 м-ээс илүү бол хөдөлгөөнд оролцоход УАТХШБ албанаас зөвшөөрөл авна.

164. Хараа, сонсгол сайтай, замын хөдөлгөөний дүрмийн зохих мэдлэгтэй 14-өөс дээш насны хүнд замын зорчих хэсгээр ердийн хөсөг хөтлөх /морь, тэмээ гэх мэт унаа унаж яваа хүн ердийн хөсөг хөтлөгчид хамаарна/ мал туухыг зөвшөөрнө. Ердийн хөсөг нь цэвэр, өнгө үзэмжтэй, тоног татлага нь бат бөх байхаас гадна хоногийн харанхуй үед хот суурин газарт урд болон ард нь гэрэл цацруулагчтай байна.

165. Ердийн хөсөг хөтлөгч нь зорчих хэсгийн баруун гар талын захаас нэг метрээс илүүгүй зайд нэг эгнээгээр явахыг зөвшөөрнө. Ердийн хөсөг болон чарган дээр зүүн гар тал руу хөлөө унжуулж суухыг хориглоно. Ердийн хөсөг хөтлөгч нь үзэгдэх орчин хязгаарлагдсан уулзварт орохдоо ердийн хөсгөө хөтөлж явна.

166. Хот, суурин газар, тэдгээрийн ойролцоо байгаа засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглох бөгөөд малыг засмал зам хөндлөн гаргах буюу гүүрээр гаргахдаа бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүйгээр хэсэгчлэн гаргана.

167.г. Засмал замаар мөн мопед, мотоцикл, автомашин, трактороор мал туух, хариулах;

168. Гудамж, замын хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгсэл нь техник ашиглалтын зааврын шаардлагыг бүрэн хангасан байх ёстой.

Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй, мөн дор дурдсан шаардлагыг хангаагүй механикжсан тээврийн хэрэгсэл, чиргүүлийг ашиглахыг хориглоно.

Тайлбар: Техникийн улсын үзлэгт орсон тухай талоныг механикжсан тээврийн хэрэгслийн салхины шилний баруун доод буланд үзэгдэхүйцээр байрлуулна.

168.I.к. Тэгш хуурай, цемент буюу асфальт бетон хучилттай /цэвэр/ зам дээр тээврийн хэрэгслийг 40 км/цагийн хурдтай яваа үед тоормослоход тоормосны замын урт нь 1 дүгээр хүснэгтэд зааснаас илүү бол;

1 дүгээр хүснэгт

 

Тээврийн хэрэгслийн төрөл

Тоормосны зам,

м-ээс илүүгүй

Суудлын автомашин түүний хүн болон ачаа ачихад зориулагдсан төрлүүд

14,5

Бүх жин нь 5 тн хүртэлх автобус /5 тн орно/

18,7

Бүх жин нь 5 тн-оос дээш автобус

19,9

Бүх жин нь 3,5 тн хүртэлх ачааны автомашин /3,5 тн орно/

19,0

Бүх жин нь 3,5-12 тн хүртэлх ачааны автомашин /12 тн орно/

18,4

Бүх жин нь 12 тн-оос дээш ачааны автомашин

17,7

Бүх жин нь 3,5 тн хүртэлх авто чирэгч /3,5 тн орно/

22,7

Бүх жин нь 12 тн-оос дээш авто чирэгч

21,9

Хоёр дугуйтай мотоцикл, мопед

7,5

Шаахайтай мотоцикл

8,2

 

Тайлбар: Дээр заасан тоормосны замын урт нь ачаагүй тээврийн хэрэгсэлд хамаарна.

Автомашин тоормослож зогсоход шулуун чиглэлээ хадгалж чадахгүй бол /шаравбал/ тоормос бүрэн ажиллагаатай байна гэж тооцохгүй бөгөөд энэ үед жолооч жолооны хүрдийг эргүүлэхгүй.

 

2 дугаар хүснэгт

 

Тээврийн хэрэгслийн төрөл

Жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ, град

Суудлын автомашин болон түүний явах анги дээр суурилагдсан хүн ба ачаа тээвэрлэхэд зориулагдсан төрлүүд

10

Автобус

20

Ачааны автомашин

25

 

168.III.а. Резин дугуйны хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1,6 мм, ачааны автомашин, чиргүүлд 1,0 мм, автобус, троллейбусанд 2,0 мм, мотоцикл, мотороллерт 0,8 мм-ээс бага байх.

д. Тээврийн хэрэгслийн нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавих, давхар дугуйнуудын хооронд ямар нэгэн зүйл хавчуулагдсан байх.

168.V.г. Тээврийн хэрэгслийн хол, ойрын ба жижиг гэрлүүд, тоормос, дохионы гэрлүүд, чиргүүлтэй автомашины таних гэрэл бохирдсон, асахгүй буюу бүдэг асах, хол ойрын гэрлийн тохируулга алдагдсан.

168.VI.б. Шил арчигч ба цан үлээгч ажиллахгүй байх;

в. Спидометр ажиллахгүй буюу ломбогүй байх /Ломбо нь амины тээврийн хэрэгсэлд хамаарахгүй/;

д. Дуут дохио ажиллахгүй байх;

и. Шаврын хаалт болон рессор /нумын/ үндсэн хуудас буюу төв боолт нь эвдэрсэн байх;

н. Тээврийн хэрэгслийн хийц маягийг өөрчлөх, өөр төрөл, маркийн автомашины эд ангийг тавих;

169. Замд яваа үед тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм, чиргүүлийн холбоос эвдэрсэн, хоногийн харанхуй үед буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед, гэрэлтүүлгийн хэрэгсэл, оврын гэрлүүд асахгүй, цас буюу бороо орж байх үед жолооч талын шил арчигч ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

171. Автомашин, автобус, мотоцикл, трактор, өөрөө явагч машин механизм, чиргүүлийг эзэмшигч үйлдвэр, албан газар, байгууллага, амины автомашин, мотоцикл эзэмшигч хүмүүс уг тээврийн хэрэгслийг авснаасаа хойш 48 цагийн дотор УАТХШБ албанд бүртгүүлж улсын дугаар авна.

Механикжсан тээврийн хэрэгслээр өөр аймаг, хотод очиж 3 сараас илүү хугацаагаар ажиллах бол уг аймаг, хотын УАТХШБ албанд бүртгүүлнэ.

172. Улсын дугаарын тоо ба үсгийг автомашин, чиргүүл, цистерний хоёр хажуу ба ар талд, автобусны зөвхөн ар талд уг тээврийн хэрэгслийн үндсэн өнгөөс тод ялгагдах будгаар давтан бичсэн байна. Үсгийн өндөр нь 200 мм, өргөн нь 120 мм, зураасны өргөн нь 30 мм, тооны өндөр нь 300 мм, өргөн нь 130 мм, зураасны өргөн нь 30 мм байна. Яам, тусгай газар, аймаг, хотод харъяалагдах автомашины дугаарын ялгах үсгийг УАТХШБ Газраас тогтооно.

174. Автомашиныг чиргүүлтэйгээр жолоодож байгаа үед кузовны урд талд юмуу кабин дээр цагаан өнгийн адил талт гурвалжин эсвэл хоорондоо 150-300 мм-ийн зайтай анхааруулах гурван шар гэрэл тавина. Гурвалжны бүх тал нь 250 мм урт байвал зохино. Ачаатай ба ачаагүй тээврийн хэрэгслийн урт нь 24 метрээс илүү байвал ар талд шар дэвсгэртэй, улаан хүрээтэй /өргөн нь 40 мм/ 1200x300 мм хэмжээтэй тэгш өнцөгт дээр чиргүүлтэй автомашин зурж ерөнхий уртыг бичсэн таних тэмдэг тавина.

175. Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн урд болон ар талд нь “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг тавина. Уг тэмдэг улаан хүрээтэй дөрвөлжин хэлбэртэй бүх талын урт нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран 250-300 мм, хүрээний өргөн нь талын хэмжээний 1/10-тай тэнцүү байна. Тахир дутуу хүн жолоодсон автомашины арын шилэнд шар дэвсгэртэй, бүх тал нь 150 мм дөрвөлжин “Тахир дутуу хүн” гэсэн таних тэмдэг тавина.

178. Аюултай ачаа ачсан тээврийн хэрэгслийн урд болон ар талд 700x300 мм хэмжээтэй, баруун талын 400 мм өргөнтэй хэсгийг улбар шараар, үлдсэн зүүн талын хэсгийг /15 мм өргөнтэй, хар хүрээтэй/ цагаанаар будаж, дотор нь тээвэрлэж яваа ачааны онцлогийг тодорхойлсон тэмдэглэл хийнэ. Тээврийн хэрэгсэлд дүрэмд заасан хэмжээнээс илүү гарсан ачаа тээвэрлэхдээ дөрвөн өнцөгт нь өдрийн цагт 50 мм-ийн өргөнтэй улаан, цагаан ташуу зураас хосолсон тэмдэглэл бүхий 400x400 мм хэмжээтэй ялгах тэмдэг буюу дарцаг хийж тавина. Харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрэл цацруулах хэрэгсэл ба гэрлээр тэмдэглэх бөгөөд урд талын гэрэл нь цагаан, арын гэрэл нь улаан байна.

179. Зам, тээврийн ослоос буюу техникийн гэмтлээс шалтгаалан зогссон тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгээс зайлуулах боломжгүй тохиолдолд зам дээр уг тээврийн хэрэгслээс 25-30 метрийн зайд улаан хүрээтэй /өргөн нь 50 мм/ цагаан өнгийн дэвсгэртэй адил талт /талын урт нь 400 мм/ гурвалжин тэмдэг тавьж анхааруулна.

180.г. Техникийн байдал нь энэ дүрмийн шаардлагыг хангахгүй, тогтоосон журмаар тоо бүртгэлд бүртгэгдээгүй, техникийн ээлжит улсын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

ж. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу үнэмлэхээ шалгуулаагүй жолоочид замын хуудас олгохгүй байх;

181.б. Засвар үйлчилгээ хийж байгаа замын хэсгийг /зам гаргах, түр хугацаагаар явган хүний зам гаргах гэх мэт/ хашиж тусгаарлах, тойрч гарах хөдөлгөөний чиглэлийг заасан тэмдэг заалт тавих.

184.ж. Шуурхай ажлын болон бусад тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио ба анивчдаг гэрэл тавих, бичлэг хийх.

 

««..Өмнөх хуудас