Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын
даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар
оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ
62. Монгол улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зорчих хэсгийн баруун гар талаар явуулна. Шороон замд бол батлагдсан гол замаар явна.