Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

УУЛЗВАР, ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БУУДАЛ, ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ НЭВТРЭХ

 

Зохицуулдаг уулзвар нэвтрэх

106. Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоодог уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ. Анивчсан шар гэрэлтэй буюу гэрэл дохио нь ажиллаагүй уулзварыг зохицуулдаг уулзварт тооцохгүй.

107. Зөвшөөрсөн дохиогоор уулзварт орсон жолооч уулзвараас гарах үедээ гэрэл болон зохицуулагчийн дохио ямар байгааг үл харгалзан явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Уулзварт жолоочийн явах чигийн өмнө «Зогс» шугам байвал уулзварт тавигдсан гэрэл дохио бүрийг удирдлага болгоно.

108. Уулзвар дээр буцаж эргэх үйлдэл хийгээд дуусаж байгаа тээврийн хэрэгсэлд хөндлөн замаар яваа жолооч гэрэл дохионы заалтыг үл харгалзан зам тавьж өгнө.

Зохицуулагчийн дохиогоор буцаж эргэхдээ зүүн гар талаас баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ.

109. Жолооч гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор «Зогс» шугам, бичлэгийн өмнө (хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзварын өмнө) зогсоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»