Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

УУЛЗВАР, ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БУУДАЛ, ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ НЭВТРЭХ

 

Уулзвар нэвтрэх

103. Жолооч зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд уулзварт ороод өөдөөс шулуун яваа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ.

104. Жолооч уулзвар дээр баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчийг өнгөрүүлнэ.

105. Жолооч тээврийн хэрэгслээ уулзвар дээр зогсоож болзошгүй саад тохиолдсон үед уулзварт орохыг хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»