Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

УУЛЗВАР, ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БУУДАЛ, ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ НЭВТРЭХ

 

Явган хүний гарц, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн буудлыг нэвтрэх

113. Явган хүний зохицуулдаггүй гарц уруу ойртож ирсэн жолооч хөдөлгөөний хурдыг хасаж, хэрэв явган зорчигчид явж байвал зогсож өнгөрүүлнэ.

114. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогсож байвал араас нь ирсэн бусад жолооч түүний урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Замын аль ч хэсэгт хараагүй хүмүүс явж байвал зогсож өнгөрүүлнэ.

115. «Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл» гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал түүний дэргэдүүр өнгөрөх жолооч, хөдөлгөөний хурдаа хасаж анхаарал болгоомжтой явбал зохино.

Тухайн тээврийн хэрэгслээс буух буюу түүнд сууж байгаа хүүхдүүдийг зам хөндлөн гартал түр зогсоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»