Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам

 

8. Явган хүний гарц нэвтрэх

72. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирсэн жолооч хөдөлгөөний хурдыг хасч, хэрэв явган зорчигчид уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. Жолооч зөвшөөрөгдсөн дохиогоор зам хөндлөн гарч амжаагүй буюу аюулгүйн зурваст хүрээгүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.

/Энэ зүйлд Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/

73. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон байвал араас нь ирсэн бусад жолооч түүний урдуур явган зорчигч явж зам хөндлөн гарсан эсэхийг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Замын аль ч хэсэгт хараагүй хүмүүс явж байвал зам тавьж өгнө.

/Энэ зүйлд Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/

74. “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал мөн түүнчлэн түүнд хүүхэд сууж байгаа нөхцөлд дэргэдүүр нь өнгөрөх жолооч хөдөлгөөний хурдаа хасаж анхаарал болгоомжтой явбал зохино.

Тухайн тээврийн хэрэгслээс бууж байгаа хүүхдийг зам хөндлөн гартал бусад тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.

/Энэ зүйлд Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/

75. Тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй тохиолдолд жолооч явган хүний гарц руу орохыг хориглоно.

/Энэ зүйлийг Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»