Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 1 дүгээр хавсралт
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Гурав. Дарааллын тэмдэг
12. Дарааллын тэмдэг нь уулзвар, зорчих хэсгийн огтлолцол буюу замын нарийссан хэсгээр нэвтрэх дарааллыг тогтооно:
3.1 |
3.1 “Гол зам” - зохицуулдаггүй уулзвар нэвтрэхэд давуу эрх олгоно; |
3.2 |
3.2 “Гол замын төгсгөл” - 3.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана; |
3.3.а 3.3.б
3.3.в |
3.3.а,б,в “Туслах зам нийлнэ”: 3.3.а - туслах зам баруун болон зүүн гар талаас нийлнэ; 3.3.б - туслах зам баруун гар талаас нийлнэ; 3.3.в - туслах зам зүүн гар талаас нийлнэ. |
3.4 |
3.4 “Зам тавьж өгнө” - хөдөлгөөний зохицуулгагүй үед жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө; |
3.5 |
3.5 “Зогсохгүй явах хориотой” - хөдөлгөөний зохицуулгагүй үед “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэ тэмдгийг төмөр замын хаалтгүй гарам буюу замын зарим шаардлагатай хэсгийн өмнө байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд жолооч “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй үед уг тэмдгийн өмнө зогсолт хийнэ; |
3.6 |
3.6 “Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө” - өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно; |
3.7 |
3.7 “Сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй” - замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтрэх эрхтэй. |
13. 3.1, 3.3.а,б,в тэмдэг бүхий замтай огтлолцсон туслах чанарын замд 3.4 буюу 3.5 тэмдгийг, мөн 3.7 тэмдэг байрласан нарийссан хэсгийн эсрэг талд 3.6 тэмдгийг тус тус байрлуулна.