Монгол Улсын Замын хөдөлгөөний

дүрмийн 1 дүгээр хавсралт

 

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Дөрөв. Заах тэмдэг

14. Заах тэмдэг нь хөдөлгөөний зөвшөөрсөн чиг, хурдны зөвшөөрөгдөх доод хязгаар, мөн явган зорчигч болон тээврийн хэрэгслийн тодорхой төрлүүд явахыг зөвшөөрсөн замыг заана:

4.1.а

Чигээрээ явна

 

4.1.б

Баруун гар тийш явна

 

4.1.в

Зүүн гар тийш явна

 

4.1.г

Чигээрээ буюу баруун

гар тийш явна

 

4.1.д

Чигээрээ буюу зүүн

гар тийш явна

 

4.1.е

Баруун буюу зүүн

гар тийш явна

4.1.а,б,в,г,д,е - зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг нь буцаж эргэхийг зөвшөөрнө;

 

 

4.2.а

 

4.2

 

4.2.в

4.2.а,б,в “Саадыг тойрч гарах чиг” - саадыг сум заасан талаар тойрч гарна. Энэ тэмдэг нь зөвхөн тухайн саадын орчинд хамаарна;

 

 

4.3

4.3 “Тойрох хөдөлгөөн” - сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө;

 

4.4

4.4 “Суудлын автомашин явна” - суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин, автобус, мотоцикл болон чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрнө;

 

4.5

4.5 “Унадаг дугуйн зам” - зөвхөн унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг зөвшөөрнө. Явган хүний зам байхгүй бол явган зорчигч явахыг зөвшөөрнө;

 

4.6

4.6 “Явган хүний зам - зөвхөн явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрнө;

 

4.7

4.7 “Хурдны доод хязгаарлал” - зөвхөн тэмдэгт заасан болон түүнээс илүү хурдтай (км/цаг) явахыг зөвшөөрнө;

 

4.8

4.8 “Хурдны доод хязгаарлалын төгсгөл” - 4.7 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.

 

15. Уулзвар, гарц буюу замын хэсгийн шууд өмнө байрласан 4.1.а-4.1.е тэмдэг нь зөвхөн тэр хэсэгтээ хамаарна.

4.1.а тэмдэг нь замын хэсгийн эхэнд (уулзварын цаана) байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд гарцаар баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө.

16. 4.4 тэмдэг уулзвар, гарцын өмнө байрласан бол түүний хүчинтэй чигийг 6.3.а,б,в тэмдгээр тодорхойлно. Харин уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам (зорчих хэсэг)-д хамаарна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»