Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 1 дүгээр хавсралт
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Тав. Мэдээлэх тэмдэг
17. Мэдээлэх тэмдэг нь замын нөхцөл байдлын онцлог, суурин газар болон бусад объектын байрлалыг харуулна:
5.1 |
5.1 “Тууш зам” - тууш замын хөдөлгөөний журмыг баримтлан явах зам; |
5.2 |
5.2 “Тууш замын төгсгөл” - 5.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг мэдээлнэ; |
5.3 |
5.3 “Суурин газрын эхлэл” - суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ; |
5.4 |
5.4 “Суурин газрын төгсгөл” - 5.3 тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газраас гарч байгааг мэдээлнэ; |
5.5 |
5.5 “Суурин газрын эхлэл” - суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг тухайн замд баримтлах шаардлагагүй суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ; |
5.6 |
5.6 “Суурин газрын төгсгөл” - 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газраас гарч байгааг мэдээлнэ; |
5.7 |
5.7 “Нэг чигийн хөдөлгөөн” - хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсэг; |
5.8 |
5.8 “Нэг чигийн хөдөлгөөний төгсгөл” - 5.7 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг мэдээлнэ; |
5.9.а |
5.9.а “Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй” - хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй; |
5.9.б |
5.9.б “Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй” - хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй; |
5.10.а
5.10.б |
5.10.а,б “Эгнээнээс явах хөдөлгөөний чиг” - 5.10.а тэмдэг нь уулзварын өмнө зорчих хэсгийн дээр буюу замын баруун гар талд байрлаж хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлэх бөгөөд эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана; 5.10.б тэмдэг нь эгнээний харалдаа зорчих хэсгийн дээр байрлаж уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана; 5.10.а,б тэмдгийн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын (зүүн гар талын) эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө; Тэмдгийг уулзварын шууд өмнө болон байр эзлэх боломж бүхий зайд байрлуулна; Тэмдэг дэх сумны чигийг тухайн уулзвар дээрх хөдөлгөөний шаардлагатай чигт нийцүүлсэн байна. |
5.11.а
5.11.б |
5.11.а,б “Эгнээгээр явах хөдөлгөөний чиг” - тухайн зорчих хэсгийн эгнээний тоог болон эгнээ тус бүрийн хөдөлгөөний урсгалын чигийг мэдээлнэ. 5.11.а тэмдэгт аль нэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон тэмдэг дүрсэлсэн байвал тухайн эгнээгээр уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно; 5.11.а,б тэмдгийг уулзварын цаана буюу замын тухайн онцлог хэсгийн эхлэлд байрлуулна; Тэмдэгт гурваас олон эгнээтэй (эсрэг хөдөлгөөнтэй) зорчих хэсгийн хөдөлгөөний чигийг заасан байж болно. |
5.12.а
5.12.б |
5.12.а,б “Эгнээний эхлэл” - нэг чигт яваа эгнээний тоо нэмэгдэж байгааг мэдээлнэ: 5.12.а тэмдэгт 4.7 “Хурдны доод хязгаарлал” тэмдгийг дүрсэлсэн байвал уг тэмдэгт зааснаас илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнөө зөвхөн нэмэгдэж буй эгнээгээр үргэлжлүүлнэ. |
5.13.а 5.13.б |
5.13.а,б “Эгнээний төгсгөл” - нэг чигт яваа эгнээний тоо хасагдаж байгааг мэдээлнэ; |
5.14 |
5.14 “Буцаж эргэх газар” - зүүн гар тийш эргэхийг хориглоно; |
5.15 |
5.15 “Зогсоол”; |
5.16.а 5.16.б |
5.16.а,б “Явган хүний гарц” - зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг мэдээлнэ. Явган хүний гарц нь тэмдэглэлгүй бол 5.16.б тэмдгийг замын баруун гар талд гарцын шууд өмнө, 5.16.а тэмдгийг замын зүүн гар талд гарцын цаана байрлуулна; |
5.17.а 5.17.б
5.17.в 5.17.г |
5.17.а,б,в,г “Явган хүний гарам” - явган зорчигч зорчих хэсгийн доогуур ба дээгүүр хөндлөн гарах газрыг мэдээлнэ; |
5.18 |
5.18 “Тохиромжтой хурд” - замын тухайн хэсэг дэх хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг мэдээлэх бөгөөд үйлчлэх хүрээ нь дараагийн уулзвар хүртэл байна. Харин анхааруулах тэмдгийн хамт байрлуулсан бол үйлчлэх хүрээ нь тухайн аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайгаар тодорхойлогдоно; |
5.19.а
5.19.б 5.19.в |
5.19.а,б,в “Мухар зам”; |
5.20.а
5.20.б
5.20.в |
5.20.а,б,в “Ачааны автомашины хөдөлгөөний тохиромжтой чиг” - хөдөлгөөн нь аль нэг чигт хориглогдсон уулзвараар ачааны автомашин болон трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд тохиромжтой чигийг мэдээлнэ; |
5.21.а
5.21.б |
5.21.а,б “Чигийн урьдчилсан заалт” - суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг урьдчилан мэдээлнэ. Тэмдэгт чиглэлийн дугаар (5.26.а тэмдгийн дүрс), тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно: 5.21.а тэмдгийн доод хэсэгт уг тэмдгээс тухайн уулзвар буюу хурд хасах эгнээний эхлэл хүртэлх зайг заана; 5.21.б тэмдэг нь хөдөлгөөний зөвхөн нэг чигийг мэдээлнэ. |
5.22.а
5.22.б |
5.22.а,б “Чигийн заалт” - суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг мэдээлнэ. Тэмдэгт тухайн суурин газар буюу объект хүртэлх зайг (километрээр) зааж болох бөгөөд тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно; |
5.23 |
5.23 “Зайн заалт” - зам (чиглэл)-ын дагуух суурин газар хүртэлх зайг (километрээр) мэдээлэх бөгөөд хамгийн ойр орших суурин газрын нэрийг дээд талд нь бичнэ; |
5.24 |
5.24 “Объектын нэр” - гол мөрөн, нуур, түүхийн дурсгалт газар зэрэг (суурин газраас бусад) объектын нэр; |
5.25 |
5.25 “Километрийн заалт” - тухайн замын эхнээс тэмдэг хүртэлх зайг километрээр мэдээлнэ. Уг тэмдгийг километр бүрийн төгсгөлд байрлуулна; |
5.26.а
5.26.б |
5.26.а,б “Чиглэлийн дугаар” - 5.26.а тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаарыг мэдээлэх бөгөөд уг замд байрлана. 5.26.б тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаар болон чигийг урьдчилан мэдээлэх бөгөөд уулзварын өмнө байрлана; |
5.27.а
5.27.б 5.27.в |
5.27.а,б,в “Тойрч гарах бүдүүвч” - 5.27.а тэмдэг нь хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсгийг тойрч гарах чиглэлийг мэдээлнэ; 5.27.б,в тэмдгүүд нь тусгаарлах зурвастай замын түр хориглолт тогтоосон зорчих хэсгийг тойрч гарах чиглэлийн эхлэл ба төгсгөлийг мэдээлнэ. |
5.28.а
5.28.б
5.28.в |
5.28.а,б,в “Тойрох чиг” - хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсгийг тойрч гарах чигийг мэдээлнэ; |
5.29 |
5.29 “Зогс-шугам” - гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор тээврийн хэрэгслийн зогсох газрыг мэдээлнэ; |
5.30 |
5.30 “Хороолол” - хорооллын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр; |
5.31 |
5.31 “Хорооллын төгсгөл” - 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ; |
5.32 |
5.32 “Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал”; |
5.33 |
5.33 “Таксийн зогсоол” - суудлын болон ахуй үйлчилгээний таксийн зогсоолын байршлыг мэдээлнэ; |
5.34 |
5.34 “Хүн эмнэлэг”; |
5.35 |
5.35 “Шатахуун түгээгүүр”; |
5.36 |
5.36 “Техникийн үйлчилгээний газар”; |
5.37 |
5.37 “Автомашины угаалга”; |
5.38 |
5.38 “Телефон”; |
5.39 |
5.39 “Хоолны газар”; |
5.40 |
5.40 “Худаг ус”; |
5.41 |
5.41 “Зочид буудал”; |
5.42 |
5.42 “Жуулчны байр”; |
5.43 |
5.43 “Хот айл”; |
5.44 |
5.44 “Амрах газар”; |
5.45 |
5.45 “Замын цагдаагийн харуул”. |
18. Суурин газрын гадна байрласан 5.21.а,б, 5.22.а,б тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэр дээр, бусад замаар явж хүрэх бол цэнхэр дэвсгэр дээр бичнэ. Суурин газрын дотор байрласан 5.21.а,б, 5.22.а,б тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэр дээр, уг суурин газраас гарч бусад замаар явж хүрэх бол цэнхэр дэвсгэр дээр, тухайн суурин газрын дотор орших объектын нэрийг цагаан дэвсгэр дээр тус тус бичнэ.
19. 5.5, 5.6, 5.23-5.26.б тэмдгүүд нь тууш замд байрласан бол ногоон, бусад замд байрласан бол цэнхэр өнгийн дэвсгэртэй байна.
20. 5.21.а, 5.27.а тэмдэгт хөдөлгөөний горим буюу чиглэлийн онцлогийг харуулах зорилгоор бусад тэмдгийн дүрсийг байрлуулсан байж болно.