Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 1 дүгээр хавсралт
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Зургаа. Нэмэлт тэмдэг
21. Нэмэлт тэмдгийг бусад тэмдэгтэй хамт тавьж тэдгээрийн утгыг тодруулна:
6.1.а |
6.1.б |
6.1.в |
6.1.г |
6.1.а,б,в,г “Объект хүртэлх зай”:
6.1.а - тэмдгээс замын дагуух аюул бүхий хэсэг буюу хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэсэг, эсвэл объект хүртэлх зайг заана;
6.1.б - суурин газрын гаднах замд 3.5 тэмдгийг уулзварын шууд өмнө байрлуулсан үед 3.4 тэмдгээс уг уулзвар хүртэлх зайг заана;
6.1.в,г - замаас зайдуу байрласан объект хүртэлх зайг заана.
6.2.а |
6.2.б |
6.2.в |
6.2.г |
6.2.д |
6.2.е |
6.2.а,б,в,г,д,е “Үйлчлэх хүрээ” - 6.2.а тэмдэг нь 1.9-1.14, 1.18, 1.20-1.27 тэмдгээр анхааруулсан аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 буюу мөн 5.15, 5.18 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг заана;
6.2.б,в,г,д,е тэмдэг нь 2.27, 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана.
6.3.а |
6.3.б |
6.3.в |
6.3.а,б,в “Үйлчлэх чиг” - уулзвар, гарцын өмнө байрласан тэмдгийн үйлчлэх чигийг заана;
6.4.а |
6.4.б |
6.4.в |
6.4.г |
6.4.д |
6.4.е |
6.4.ж |
6.4.а,б,в,г,д,е,ж “Тээврийн хэрэгслийн төрөл” - тухайн тэмдэг ямар төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана:
6.4.а - бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин;
6.4.б - чиргүүлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл;
6.4.в - суудлын автомашин буюу бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин;
6.4.г - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автомашин;
6.4.д - трактор, өөрөө явдаг машин механизм;
6.4.е - мотоцикл;
6.4.ж - унадаг дугуй, мопед.
6.5.а |
6.5.б |
6.5.в |
6.5.г |
6.5.д |
6.5.е |
6.5.ж |
6.5.а,б,в,г,д,е,ж “Үйлчлэх хугацаа” - тэмдгийн хүчинтэй байх хугацааг заана:
6.5.а - бямба, ням гариг буюу баяр амралтын өдөр;
6.5.б - ажлын өдөр;
6.5.в - гариг;
6.5.г - цаг;
6.5.д,е,ж - өдөр (гариг) ба цаг.
6.6.а |
6.6.б |
6.6.в |
6.6.г |
6.6.д |
6.6.е |
6.6.ж |
6.6.з |
6.6.и |
6.6.а,б,в,г,д,е,ж,з,и “Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр” - 6.6.а тэмдэг нь 5.15 тэмдэг бүхий зогсоолд бүх төрлийн тээврийн хэрэгслийг явган хүний замын хашлаганд шахаж зорчих хэсэг дээр зогсоохыг, 6.6.б-6.6.и тэмдэг нь 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж (шахаж) зогсоохыг заана;
6.7 |
6.7 “Хөдөлгүүрийг унтрааж зогсоох” - 5.15, 5.44 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтрааж зогсоохыг заана; |
6.8 |
6.8 “Төлбөртэй үйлчилгээ” - үйлчилгээ нь зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг болохыг заана; |
6.9 |
6.9 “Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа” - 5.15 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгслийн удаан зогсохыг зөвшөөрөх хугацааны дээд хэмжээг заана; |
6.10 |
6.10 “Автомашинд үзлэг хийх газар” - 5.15, 5.44 тэмдэг бүхий зогсоолын талбай нь мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг заана; |
6.11 |
6.11 “Тахир дутуу хүн” - 5.15 тэмдэг бүхий зогсоол нь зөвхөн “Тахир дутуу хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана; |
6.12 |
6.12 “Гол замын чиг” - уулзвар дээрх гол замын чигийг заана. 3.1, 3.4, 3.5 тэмдэгтэй хамт байрлуулна; |
6.13 |
6.13 “Бүх жингийн хязгаарлал” - бүх жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгсэлд тухайн тэмдэг хамаарахыг заана; |
6.14 |
6.14 “Эгнээ” - гэрлэн дохио, тэмдгийн үйлчлэх эгнээг заана; |
6.15 |
6.15 “Хараагүй хүн” - хараагүй хүмүүс зам хөндлөн гарах гарцыг заах бөгөөд 1.17, 5.16.а,б тэмдэгтэй хамт байрлуулна; |
6.16.а 6.16.б |
6.16.а,б “Зорчих хэсгийн гадаргуугийн байдал” - 6.16.а тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нойтон үед, 6.16.б тэмдэг нь цастай буюу мөстсөн үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заана. |
22. Замын нөхцөл, байдлыг илүү мэдэхэд нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй бусад мэдээлэх болон нэмэлт тэмдэг хэрэглэж болно. Ийм тэмдгийг цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр хийнэ.
23. Байнгын тэмдгээс зөрүү утга бүхий түр тэмдэг байрлуулсан байвал түр тэмдгийг баримтална. Түр тэмдэг нь суурьтай (зөөврийн) байна.