Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 1 дүгээр хавсралт
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Долоо. Хэвтээ тэмдэглэл
24. Замын хөдөлгөөнд тодорхой горим, журам тогтоох зорилгоор зорчих хэсэг буюу түүний хашлага дээр хийсэн шугам, сум, бичлэг зэрэг нь хэвтээ тэмдэглэлд хамаарна. Хэвтээ тэмдэглэлийг дангаар нь буюу тэмдэг, гэрлэн дохиотой хослуулан хэрэглэнэ.
Шар өнгийн 7.4, 7.9, 7.17 тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна.
7.1 |
7.1 - хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ; |
7.2 |
7.2 (үргэлжилсэн өргөн шугам) - зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ; |
7.3 |
7.3 - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; |
7.4 |
7.4 - түр зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 2.27 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон хашлага дээр хийнэ; |
7.5 |
7.5 (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин бага) - хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эгнээний хилийг заана; |
7.6 |
7.6 (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин их) - хөдөлгөөний дагуу буюу эсрэг урсгалыг тусгаарласан 7.1, 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна; |
7.7 |
7.7 (тасархай шугамын нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайтай тэнцүү) - уулзвар дээрх хөдөлгөөний эгнээг тэмдэглэнэ; |
7.8 |
7.8 (тасархай өргөн шугам) - хурд авах буюу хурд хасах эгнээний хилийг заана; |
7.9 |
7.9 - удаан зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 2.28 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон хашлага дээр хийнэ; |
7.10 |
7.10 - хөдөлгөөний дагуу буюу эсрэг урсгалыг тусгаарлана. Зөвхөн аль нэгээс нь байр эзлэхийг зөвшөөрсөн зэрэгцээ эгнээнүүдийн хоорондох хил, зөвхөн аль нэг талын урсгалаас эсрэг тал руу ороход зориулсан газар, зөвхөн аль нэг талаас нь орох, гарахыг зөвшөөрсөн гарцыг тэмдэглэнэ; |
7.11 |
7.11 “Зогс-шугам” - гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохио эсвэл 3.5 тэмдгийн заалтыг биелүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл зогсох газрыг тэмдэглэнэ; |
7.12 |
7.12 - хөндлөн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх (3.4 тэмдгийн заалтыг биелүүлэх)-ийн тулд зогсох газрыг тэмдэглэнэ; |
7.13.а
7.13.б |
7.13.а,б “Явган хүний гарц” - зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг тэмдэглэнэ: 7.13.а - явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэглэл (энэ тэмдэглэлд явган зорчигчийн хөдөлгөөний чигийг сумаар заасан байж болно); 7.13.б - явган хүний зохицуулдаг гарцын тэмдэглэл. |
7.14 |
7.14 “Аюулгүйн зурвас” - гэрэл буюу зохицуулагчийн дохио өөрчлөгдөх үед зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй явган зорчигч дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх газрыг тэмдэглэнэ. 7.13.б тэмдэглэлтэй хамт хэрэглэнэ; |
7.15 |
7.15 - унадаг дугуйн зам зорчих хэсэгтэй огтлолцсон хэсгийг тэмдэглэнэ; |
7.16.а
7.16.б
7.16.в |
7.16.а,б,в - хөдөлгөөний урсгал нийлэх буюу салах газарт үлдэх зай, чигийг тэмдэглэнэ: 7.16.а - эсрэг урсгалыг тусгаарласан зай; 7.16.б - нэг чигийн урсгал салж байгаа хэсгийг тусгаарласан зай; 7.16.в - нэг чигийн урсгал нийлж байгаа хэсгийг тусгаарласан зай. |
7.17 |
7.17 - чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоолыг тэмдэглэнэ. 5.32 буюу 5.33 тэмдэгтэй хамт хэрэглэнэ; |
7.18 |
7.18 “Чиг заагч сум” - тухайн эгнээнээс уулзвар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Дангаар нь буюу 5.10.а,б тэмдэгтэй хамт хэрэглэнэ. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын (зүүн гар талын) эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө; |
7.19 |
7.19 “Чиглүүлэгч сум” - зорчих хэсэг нарийсаж (тухайн чигт эгнээний тоо цөөрч) байгааг буюу эсрэг урсгалыг тусгаарласан 7.1, 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. 1.15.а,б,в тэмдэгтэй хамт хэрэглэж болно; |
7.20 |
7.20 - нь 7.12 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. Гурвалжны орой нь хөдөлгөөний урсгалын эсрэг чиглэсэн байна; |
7.21 |
7.21 “Зогс-бичлэг” - 3.5 тэмдэгтэй хамт хэрэглэсэн 7.11 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна; |
7.22 |
7.22 - зам (чиглэл)-ын дугаарыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 5.26.а,б тэмдэгтэй хамт хэрэглэнэ. |
25. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.
7.5-7.8 тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно.
7.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй.
26. 7.4, 7.9 болон зогсоолын хилийг тэмдэглэсэн 7.1 тэмдэглэлийн үзэгдэлтийг сайжруулах (хэмжээг тодотгох) зорилгоор шугамын эхлэл, төгсгөлд хөндлөн богино зураас татаж болно.
27. Зорчих хэсэгт хөдөлгөөний нөхцөл, байдлыг баримжаалахад нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тэмдэглэл хийж болно.
28. Замын тухайн хэсэгт байрлуулсан тэмдэг ба тэмдэглэлийн утга хоорондоо зөрж байвал тэмдгийн заалтыг баримтална.