ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
8 дугаар зүйл. Жолооч
1. Хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгсэл буюу тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн бүр жолоочтой байх ёстой.
2. Уналга, ачилгын мал амьтан, түүнчлэн мал, сүрэг нь (зохих ёсоор тэмдэглэгдсэн бүсээс бусад газарт) хариулга, эзэн (мал туугч)-тэй байх ёстой гэж үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна.
3. Жолооч нь биеийн болон сэтгэл зүйн зохих чадварыг эзэмшсэн байх ёстой бөгөөд түүний биеийн болон оюун ухааны байдал нь тээврийн хэрэгсэл жолоодох чадамжтай байвал зохино.
4. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодоход шаардагдах мэдлэг, дадлагатай байх ёстой. Гэхдээ энэ заалт нь үндэсний хууль тогтоомжид заасны дагуу жолоодлогын сургалт явуулахад саад болохгүй.
5. Жолооч (мал туугч) нь тээврийн хэрэгслээ (мал амьтнаа) ямагт өөрийн жолоодлого (хариулга)-д байлгана.