ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

10 дугаар зүйл. Зорчих хэсгээр байрлан явах

1. Хоёр улсын хоорондох хилийг дамжин өнгөрөхөд зориулагдсан буюу тусгай байдлаар ашиглагддаг замаас бусад бүх зам нь тухайн улсын хувьд хөдөлгөөний ижил чигтэй байна.

2. Замаар мал сүргийг туухдаа зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын захад аль болох ойрхон тууж явна.

3. Тээврийн хэрэгслийн жолооч нь энэхүү Конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг болон бусад эсрэг шинж чанартай зарим нэг заалтуудыг зөрчихгүйгээр зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын захад аль болох ойр байрлаж явна. Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжүүд нь ачааны тээврийн хэрэгслүүдийн зорчих хэсгээр байрлан явах журмын талаар илүү тодорхой зохицуулж болно.

4. Хоёр буюу гурван зорчих хэсэгтэй зам дээр тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талын хөдөлгөөний зорчих хэсэгт нэвтрэн орох ёсгүй.

5. a) эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээтэй зам дээр тээврийн хэрэгслийн жолооч нь эсрэг талын хөдөлгөөний эгнээнд нэвтрэн орох ёсгүй.

b) эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээтэй зам дээр тээврийн хэрэгслийн жолооч нь эсрэг талын хөдөлгөөний захын эгнээнд нэвтрэн орох ёсгүй.

6. Хэрэв хөдөлгөөний нэмэлт эгнээ нь зохих тэмдгээр тэмдэглэгдсэн бол 11 дүгээр зүйлийн заалтыг зөрчихгүйгээр удаан явдалт тээврийн хэрэгслийн жолооч энэ эгнээг ашиглах ёстой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»