ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

25-бис дугаар зүйл. Замын тэмдгээр тусгайлан тэмдэглэгдсэн хонгилд хамаарах тусгай дүрэм

Замын тэмдгээр тусгайлан тэмдэглэгдсэн хонгил (тоннель) дотор доорхи журам үйлчилнэ:

1. Бүх жолоочид хориглох нь:

a) ухрах үйлдэл хийх;

b) буцаж эргэх;

c) зориулагдсан газраас бусад хэсэгт түр буюу удаан зогсох.

2. Хонгил гэрэлтүүлэгтэй байлаа ч жолооч холын буюу ойрын гэрлээ асаана.

3. Удаан хугацаагаар зогсох тохиолдолд жолооч хөдөлгүүрээ унтраана.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»