ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

27 дугаар зүйл. Унадаг дугуй, мопед, мотоциклын жолооч нарт хамаарах тусгай дүрэм

1. Энэхүү Конвенцийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг харгалзахгүйгээр, Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь унадаг дугуйгаар зорчигчдыг нэг эгнээнд хэд хэдээрээ зэрэгцэж явахыг нь хориглохгүй байж болно.

2. Унадаг дугуйн жолооч нь жолоогоо ядаж нэг гараараа барихгүйгээр явах, бусад тээврийн хэрэгслийг чирэгч болгон ашиглах, мөн бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахуйц, тэдний жолоодлогод саад болохуйц зүйлийг зөөж, чирч, түрж явахыг хориглоно. Энэ заалт нь мопед ба мотоциклын жолооч нарт мөн адил хамаарах төдийгүй, харин ч (энэхүү Конвенцийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гараар дохио өгөхөөс бусад тохиолдолд) жолоог заавал хоёр гараараа барьж явах үүрэг хүлээнэ.

3. Унадаг дугуй ба мопедоор зорчигч тээвэрлэхийг хориглоно; Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь энэ заалтаас түдгэлзэж, тухайлбал унадаг дугуйг нэмэлт суудлаар тоноглож зорчигч тээвэрлэхийг зөвшөөрч болно. Мотоциклын зөвхөн шаахайнд (шаахайтай бол) буюу жолоочийн ард байрласан нэмэлт суудал дээр зорчигч тээвэрлэхийг зөвшөөрнө.

4. Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь унадаг дугуйн жолооч унадаг дугуйн зам байгаа тохиолдолд уг замаас гадуур, зорчих хэсгээр явахыг хориглож болно. Энэ тохиолдолд мопедын жолоочид унадаг дугуйн замаар явахыг зөвшөөрч болох бөгөөд хэрэв шаардлагатай гэж үзвэл түүнийг уг замаас гадуур зорчих хэсгээр явахыг нь хориглож болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»