ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

28 дугаар зүйл. Дуут болон гэрэл дохио

1. Дуут ба гэрэл дохиог зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно:

a) зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд;

b) суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэх гэж байгаагаа нөгөө жолоочид анхааруулах зорилгоор.

Дуут дохиог шаардагдах хэмжээнээс илүү сунжруулж өгөхийг хориглоно.

2. Харанхуй болохоос үүр цайх хүртэл (энэхүү Конвенцийн 32 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу) жолооч дуут дохионы оронд гэрэл дохио хэрэглэж болно. Хэрэв тухайн нөхцөл байдалд илүү тохиромжтой байвал энэ дохиог энэ зүйлийн 1 дэх хэсгийн “b”-д заасан зорилгоор хэрэглэхдээ өдрийн цагт ч өгч болно.

3. Гэрэл дохиог энэ зүйлийн 1 дэх хэсгийн “b”-д заасан зорилгоор тэрчлэн суурин газарт ч өгөхийг Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс зөвшөөрч болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»