ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

29 дүгээр зүйл. Төмөр замын тээврийн хэрэгсэл

1. Төмөр зам зорчих хэсгээр байрлаж байгаа тохиолдолд замын хөдөлгөөнд оролцогч бүр трамвай болон бусад төмөр замын тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тэдгээрийг өнгөрөөхийн тулд төмөр замыг аль болох түргэн чөлөөлөх ёстой.

2. Автомашины замаар зорчих төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, тэдгээртэй зөрж өнгөрөх болон тэднийг гүйцэж түрүүлэх журмын талаар Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь энэхүү бүлэгт зааснаас ялгаатай тусгай журам гаргаж болно. Гэхдээ энэ Конвенцийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалттай зөрчилдөх заалт гаргаж болохгүй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»