ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа

1. Бүх жингийн хэмжээг нь тогтоосон тээврийн хэрэгслийн ачаалалтай жин нь хэдийд ч бүх жингээсээ хэтрэх ёсгүй.

2. Аливаа ачааг дор дурдсан нөхцөлийг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлсэн байна:

a) хүмүүст аюул учруулахааргүй, улс нийгмийн болон амины өмчид хор уршиг тарихааргүй, тухайлбал зам дээр унахааргүй, чирэгдэхээргүй;

b) харах боломж, үзэгдэлтийг хязгаарлахгүй, тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй;

c) чимээ шуугиан гаргахгүй, тоос шороо босгохгүй буюу бусад таагүй байдал (зайлсхийж болохуйц) үүсгэхээргүй;

d) гэрэлтүүлэх хэрэгсэл, тоормосны гэрэл, эргэх дохионы гэрэл, гэрэл ойлгуур, улсын бүртгэлийн дугаар, ялгах тэмдэг, гараар өгөх дохио зэргийг халхлахгүй байхаар.

3. Ачааг хамгаалж, бэхлэхэд зориулагдсан туслах бүх хэрэгслүүд (таталга, гинж, бүтээлэг) нь сайтар чангалагдсан, бат бөх бэхлэгдсэн байна. Ачааг хамгаалахад зориулагдсан туслах бүх хэрэгслүүд нь ачааны нэгэн адил энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

4. Тээврийн хэрэгслийн овроос урагшаа, хойшоо, хажуу тийшээ илүү гарсан ачаа нь бусад тээврийн хэрэгслийн жолооч нарт ажиглагдахааргүй байж болзошгүй бүх тохиолдолд тэмдэглэгдсэн байх ёстой; Шөнийн цагт энэ анхааруулах дохио нь урд талаасаа цагаан, ард талаасаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуураар хийгдсэн байвал зохино.

Ялангуяа механикжсан тээврийн хэрэгслийн хувьд:

a) тээврийн хэрэгслийн овроос урагшаа, хойшоо 1 метрээс илүү гарсан ачааг заавал тэмдэглэнэ;

b) тээврийн хэрэгслийн овроос өргөөшөө илүү гарсан ачаа нь жижиг гэрлээс гадагшаа 0.4 метрээс илүү гарсан байвал шөнийн цагт урд талаасаа, үүний адилаар ачаа нь арын оврын улаан гэрлээс гадагшаа 0.4 метрээс илүү гарсан байвал шөнийн цагт ард талаасаа тэмдэглэгдсэн байна.

5. Энэ зүйлийн 4 дэх хэсгийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс ачаа нь тээврийн хэрэгслийн овроос дээрх заалтад тусгагдсанаар илүү гарсан бол түүнийг тээвэрлэхийг хориглох буюу хязгаарлах, эсвэл тусгай зөвшөөрөл шаардах заалт гаргахад нь саад болж буй мэтээр ойлгогдох ёсгүй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»