ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
30-бис дугаар зүйл. Зорчигч тээвэрлэх
Тээвэрлэх зорчигчдын тоо болон тэдгээрийг тээвэрлэсэн байдал нь жолоочийн харах боломжийг хязгаарлахаар буюу жолоодлогод саад учруулахаар байж болохгүй.