ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

31 дүгээр зүйл. Зам тээврийн осол гарсан үед жолоочийн авах арга хэмжээ

1. Зам тээврийн осолд холбогдсон жолооч болон бусад хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд нь осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх үүргийн талаар тусгасан үндэснийхээ хууль тогтоомжийн заалтыг зөрчихгүйгээр дараахь үүргийг хүлээнэ:

a) хөдөлгөөнд нэмэлт аюул үүсгэхгүйгээр аль болох түргэн зогсоно;

b) зам тээврийн осол гарсан газарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авч, хэрэв уг ослын улмаас нас барсан буюу хүнд гэмтсэн хүн гарвал хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөргүйгээр осол гарсан газарт ямар нэг зүйлийг хөдөлгөх, хариуцлага тогтооход ашиглаж болох ул мөрийг баллахаас зайлсхийнэ;

c) зам тээврийн осолд холбогдсон бусад этгээдийн шаардсанаар өөрийгөө нэрлэж танилцуулна;

d) хэрэв зам тээврийн ослын улмаас хүн гэмтсэн буюу нас барсан бол энэ тухай замын хөдөлгөөний албанд мэдэгдэх бөгөөд хэрэв замын хөдөлгөөний албанаас осол гарсан газрыг орхиж явахыг зөвшөөрөөгүй, эсвэл гэмтсэн хүмүүст тусламж үзүүлэх буюу өөрөө эмнэлгийн тусламж авах шаардлагагүй бол осол гарсан газарт эргэн ирэх буюу замын хөдөлгөөний албаны ажилтанг иртэл тэндээ үлдэнэ.

2. Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь өөрийн үндэсний хууль тогтоомжид хэрэв хэний ч биед ноцтой гэмтэл учраагүй бөгөөд осолд орсон этгээдүүдээс нэг нь ч энэ тухай цагдаагийн газарт мэдэгдэхийг шаардаагүй бол энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн “d”-д заасан үүргийг хүлээлгэхгүй байж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»