ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛИЙГ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХ НӨХЦӨЛ
36 дугаар зүйл. Бүртгэлийн дугаар
1. Олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин бүр урд болон ард талдаа (мотоциклын хувьд зөвхөн ард талдаа) бүртгэлийн дугаарыг байрлуулсан байна.
2. Олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа, бүртгэгдсэн чиргүүл бүр ард талдаа бүртгэлийн дугаартай байна. Хэрэв бүртгэгдээгүй чиргүүлүүд чирсэн бол сүүлийн чиргүүл нь (ганц чиргүүлтэй бол тэр нь) чирэгч автомашиныхаа бүртгэлийн дугаартай ижил дугаартай байна.
3. Бүртгэлийн дугаарыг тавих арга, түүний бүрдэл хэсгүүд нь энэхүү Конвенцийн 2 дугаар хавсралтын заалтад нийцсэн байвал зохино.